• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:42:21    
Улаанцавтай танилцъя

Солонго сэтгүүл


Жинин дүүргийн гудамж

     Автомашин Улаанцавын цоо шинэ саруул дардан асфальтан замаар давхина. Улаанцав бол ӨМӨЗО-ы дунд хэсэгт, зүүн талаараа нийслэлийн хаалга хэмээгдсэн Чуулалт хаалга, баруун талаараа ӨЗО-ы төв Хөххот, өмнө талаараа нүүрсний нийслэл Датүн хот, хойт талаараа Монгол улстай хөршилдөг эрдэнэт нутаг болно. Уг хот Өвөр монголын өндөрлөгөөс умард Хятадын талд шилжих шилжилтийн бүс, зүүн хойт, умард, баруун хойт Хятадын гурван том эдийн засгийн бүс нутгийг холбосон зам тээврийн хүйс бөгөөд Монгол Улс, Европын орнуудад нэвтрэх замд оршдог. Сүүлийн жилүүдэд, Улаанцавын эдийн засаг нийгэм соёл харьцангуй түргэн хурдтай хөгжиж, ялангуяа аялал жуулчлал нэн өвөрмөц байдгаараа онцлог билээ.

     Саруул уудам тал нутгийн аялал жуулчлал

     Улаанцавын өргөн уудам тал нутгийн баялаг нь тал нутгийн өвөрмөц аялал жуулчлалыг төлөвшүүлсэн байна. Гэгээнталын аялал жуулчлалын бааз нь Дөрвөд хошууны нутагт Хөххотоос 150 км зайтай оршдог, 4 А зэрэглэлийн аялал жуулчлалын бааз юм. Гэгээнталын газрын байц нь тэгшхэн, саруул уудам байдгаараа өвөрмөц юм. Энд жуулчдыг мориор угтаж хүргэх, монгол үндэстний эрийн гурван наадмын тэмцээнд оролцуулах, монгол амьдралтай танилцах, цэнгүүн найр, монгол үндэстний зан үйл хийгээд дуу бүжгийн тоглолт сонирхуулах, дэлхийн нүүдлийн соёлын хотхоныг тойрон үзүүлэх зэрэг тал нутгийн үндэстний зан үйл соёлтой танилцах олон зүйлийн арга хэмжээтэй байдаг.

1  2  3  4  5