• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:42:21    
Улаанцавтай танилцъя

Солонго сэтгүүл

Гайхамшигт сайхан Маньханьшань уул


     Маньханьшань уулын төрийн ойн паркийн аялал жуулчлалын бүс нь Хөххотын талаас Тайга нуурын хотгорт шилжих шилжилтийн бүсэд оршдог. Эгц цавчим, гуу ганга сүлжилдсэн Маньханьшань ууланд битүү ой, ургамал бүрхэн, зүйл бүрийн шувуу ариатан оргонодог. Хамгийн сонирхууштай зүйл нь Орлонтойн их хавцал болно. Хавцалд гацуур, Хуашань уулын нарс, Хайларын нарс, хан боргоцой зэрэг ховор үнэт мод, цагаан хус, улиасаар голлосон үүсмэл ой ойролцоогоор 2667 га байдаг бөгөөд бас гүйлс, хайлаас, интоор, цацаргана, долоогоно зэрэг хээрийн жимс ургадаг. Ойн паркад, Бурхны агуй, Хос бурхант уул, Матрын нуруут уул, Тагтааны танхим, 10 мянган жилийн мөсөн зоорь, Чулуун ойн гайхамшиг, Уран хажины оргил, Үхэр мангасын агуй, Мянган оны яст мэлхий зэрэг гайхамшигт оргил, хачин чулуу, агуй зэрэг аялал жуулчлалын үзмэртэй. Үзмэр бүхэн цөм хачин сайхан томогтой билээ. Ялангуяа 5 ам м эзлэхүүн бүхий том хэсэг мөс нь 10 мянган жил хайлаагүй байдгаараа гайхамшигтай, уулан бэлийн хөндий агуй дахь 1000 хүн багтдаг Тагтааны танхим болон гурван асар том чулуугаар бүрэлдсэн Үхэр мангасын агуй нь хамгийн учир бүтүүлэг байдаг. / Нийтлэлийг Ян Фань/


1  2  3  4  5