• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:42:21    
Улаанцавтай танилцъя

Солонго сэтгүүл

     Номин цэнхэр Тайга нуур

     Тайга нуур нарийхан урт хотгорт орших бөгөөд өмнө талд нь Матөүшань уул, хойт талд нь Маньханьшань, уртаараа 160 км, өргөнөөрөө 20 км, нуурын эргийн нийт урт нь 61.6 км, 160 ам км эзлэх талбайтай. Тайга нуур бол гуравдагч галбын уулших хөдөлгөөнөөр төлөвшсөн эргэн тойрны 20 гаруй голын урсгал болон дунд давхаргын газар доорхи усны хуримтлалаар бүрэлдсэн сонгодог эх газрын шорвог нуурт харьяалагдана. Тайга нуурын аялал жуулчлалын амралтын газарт аялал жуучлалын 8 цэгтэй.

     Эртнийхийг дуурайлгасан цамхаг, цэцгийн мандалт усан оргилуур, зочин хүлээж авах талбай, зочин хүлээж авах цэцгийн мандал, нуурын баруун хэсгийн хулстай цөөрөм, шувуу сонирхох цамхаг, Чингис хааны морины туурайтын булаг, тал нутгийн зан үйлийн парк нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг байна. Тайга нуурын хойт хэсэг нь усанд цэнгэлдэх бүс болно. 20 км үргэлжилсэн хойт эргийн битүү ойд, царгас, хээрийн удвал, багваахай цэцэг зэрэг 50 гаруй төрлийн өвс цэцэг ургах бөгөөд хээрийн туулай, үнэг байдаг, нуурын хөвөөний өвсөнд мөнгөн цахлай, нугас, галуу зэрэг 20 гаруй зүйлийн усны шувууд орогнодог бөгөөд хааяа бас хун саатдаг байна. Эндэх, монгол гэр нь жуулчдэд хоол хүнс хонох буудал хангаж, мөн агуулгаар маш баян үндэстний зан үйлийн арга хэмжээг сонирхуулдаг. Нуурын хөвөөнд усанд сэлэх, завиар аялах, загас гөхийдөх зэрэг бүс гаргасан байна. Завиар аялан зугаацах бүсэд шүхрээр буух, моторт завиар аялах буюу луут онгоц, гар сэлүүрт завь, гишгүүрт завиар нуурт тойрон зугаалж болдог. Загас гөхийдөх бүсэд загас гөхийдөх хэрэгсэл хангаж, гөхийдсөн загасаа өөрөө чанаж шинэ загасны махнаас амталж болдог.

1  2  3  4  5