• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:42:21    
Улаанцавтай танилцъя

Солонго сэтгүүл


Жинин дүүргийн төв талбайн шөнө

     Хүйтэншилийн аялал жуулчлалын бааз бол Цахар баруун гарын дунд хошууны дунд өмнө хэсэгт Хөххотоос 135 км зайтай оршдог ӨМӨЗО-ы 2 А зэрэглэлийн аялал жуулчлалын бааз болно. Хүйтэншилийн тал далайн төвшнөөс дээш 1800 гаруй м өргөгдөж, өвөлдөө хүйтэн, зундаа сэрүүн байдаг. Уг бааз нь Хөххотоос хамгийн ойр байдаг гоё сайхан тал нутгийн үзэсгэлэнт байгальтай, үндэстний зан үйлийг харуулахуйц аялал жуулчлалын бааз юм. Мэлхийт жалгын байгалийн агуйн эгц өндөр нь 100 м, энд ойролцоогоор 100 хүн багтдаг. Арзгар барзгар сонин жигтэй Хэйшань ууланд 99 чулуун агуйтай, хамгийн их агуйд 300 гаруй хүн багтдаг. Тан улсын үед эдгээр агуйнуудад байнга нуугдэн оршин суудэг лам, бомбо нар байсан байна.


Хүйтэншилийн салхины эрчим хүчний цахилгаан станц

     Хүйтэншилийн аялал жуулчлалын баазад 8 амралтын газартай. Хөх нарс амралтын газарт янз бүрийн тохилог сайхан модон байшинтай. Шарцэцэг нэрэмжит амралтын газарт уул талыг бүрхэм шар цэцэг ургаж, сүрлэг асга хад болон тунгалаг булгийн хүрхрээтэй. Энд тал нутгийн уудам байдалтай төдийгүй мөн өмнөд Хятадын уул ус шиг үзэсгэлэнт сайхан байгальтай байдаг. Тэнгэрлэг хөвүүний байлдааны тэрэг нэрэмжит хүлээн авах баазын монгол гэр нэг бүрийг цөм байлдааны тэрэгнүүдэд байрлуулсан бөгөөд тэдгээрээр бүрэлдсэн цэргийн хуаран нь тухайн үеийн Чингис хааны цэрэг дайны хоноглох бууц шиг сүрлэг. Гадаад хэргийн хүлээн авах бааз болон цахилгаан эрчим хүчний амралтын газар нь харин бусад баазаас өсөд өөр орчин үеийн барилгын хэв намбтай байдаг.

1  2  3  4  5