• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:55:30    
Түүний сэтгэл дэх эрдэнэсийн сан
—Монгол үндэстний залуу хөгжмийн зохиолч Цэцэнцогтыг тэмдэглэв

Солонго сэтгүүл

     "Мөхрүү мөхрүү шорон хад аа хө…" гэж эхэлдэг монгол ардын дуунд Баарин баруун хошууны тал нутгийн үзэсгэлэнт байгалийг уянгалсан байдаг. Эл дууны яруу уяруун хөг аяыг давтан уянгалахад, Шармөрөний дөлгөөн урасгалд тольдуулсан умард нутгийн хөх тэнгэр хөвөн цагаан үүл, хөвөө хязгааргүй залгалдсан дов толгодын дунд тана сувд шигтгэсэн шиг монгол гэрүүд тэнгэрийн хаяанд энд тэнд цайлзах эх байгалийн тансаг сайхан зураг өөрийн эрхгүй хараанд тодорно.

     Тунгалаг сайхан 5-р сарын нам жимхэн үдэш, өдөржин наранд шарагдсан зүлгэн дээр хавар цагийн урин дулаан болон сэрүүн тунгалгийг зэргэд мэдрэн хэвтэхэд, аз жаргалд умбах шиг уяран догдолдог... Энэ нутгаас чухам хичнээн олон яруу найрагч, зохиолч, дуучин, морьтон баатрууд төрсөн вэ, өнөөдөр мөн эндээс нэгэн залуу хөгжмийн зохиолч тодорлоо. Эдгээр романтик мэргэжилтнүүдийг төрүүлдэг нь Баарин нутгийн үзэсгэлэнт уул ус л гэхээс!

1  2  3  4