• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:55:30    
Түүний сэтгэл дэх эрдэнэсийн сан
—Монгол үндэстний залуу хөгжмийн зохиолч Цэцэнцогтыг тэмдэглэв

Солонго сэтгүүл

 

Дуу хөгжимтэй анх танилцсан нь

     1969 оны 12-р сард, Цэцэнцогт Улаанхад хотын Баарин баруун хошууны нэгэн малчны гэр бүлд төржээ. Тэр үед аж амьдрал нь ядуу байсан боловч аав ээж нь халуун дулаан гал голомтоо хайрын дөлөөр бадрааж, аав нь хошин шогтой яриа хөөр дэлгэн, ээж нь яруу сайхан дуу дуулахад бага насны Цэцэнцогт санамсаргүй дагаж дуулдаг байлаа. Өнгө будаг нь элэгдсэн хуучин радио "Шидэт хайрцаг" шиг бяцхан Цэцэнцогтын урам зоригийг сэргээж, ухаан санааг тэлдэг байлаа.

     Дуу хөгжмид төрөлхийн авьяастай Цэцэнцогтын хувьд тэр нь ундармал булгийн усаар ундаалсан үрийн хөврөл мэт хориглогдошгүй соёолон ургалаа. Дунд сургуульд сурч байхдаа тэрбээр уяхан цээлхэн хоолойгоороо багш сурагчдад бишрэгдэн таалагдаж, Дабаны нэгдүгээр дунд сургуулийн дуу хөгжмийн багш Отгонбаярын жолоодлогоор дуу хөгжмийн мэдлэгийг эзэмшиж эхлэв. Цэцэнцогт алдарт монгол дуучин Лхагвасүрэн, Дэдмаа, Мүлань нарыг бишрэн шүтэж, хэзээ нэгэн өдөр тэдгээр ахмад дуучид шиг урлагийн тайзанд төгс жавхаатай зогсож, ая дууныхаа эцэст нижигнэсэн алга ташилт хүлээн угтахыг мөрөөдөж байлаа.

     1988 онд, Цэцэнцогт нь онц дүнтэй ӨМБИС-ийн Дуу хөгжмийн факультетийн дууны мэргэжлийн оюутнаар элсүүлж, анх удаа галт тэргээр зорчиж, анх удаа төгөлдөр хуурыг олж харсан юм байна. Сурлагаа дүүргэхийн өмнөхөн, аяыг Цэцэнцогт, үгийг Өвөр монголын санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан Жинь Лүн зохиосон "23 насны зогсоол" гэдэг оюутдын дуулах дуртай дуу нь ӨЗО-ны төв Хөххотын их дээд сгргуулиудад өргөнөөр дэлгэрч дуулагдаж билээ. 1992 онд сурлагаа дүүргэж эх сургуульдаа үлдэн багшлах болсон Цэцэнцогт Өвөр монголын радионы монгол утга урлагийн хэлтсийн ажилтан Шинжилт багштай зориглон уулзаж, "23 насны зогсоол" гэдэг дуугаа радиогоор нэвтрүүлэх хүсэлт тавьжээ. Тэд хоёул анх уулзаж байгаа хэдий ч, халуун сэтгэлтэй Шинжилт багш тэр дууг тоож, "Долоо хоног тутмын нэг дуу" нэвтрүүлэгтээ хоёр долоо хоног нэвтрүүлжээ. Хожим нь эл дуу 1993 оны цагаан сарын үдэшлэгийн гоцлол дуугаар сонгогдож, дараа нь Өвөр монголын телевиз эл дууг "Хайрын зогсоол" хэмээн нэрийг нь сольж, Цэцэнцогтод MTV бичиж өгсөн байна.

1  2  3  4