• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:55:30    
Түүний сэтгэл дэх эрдэнэсийн сан
—Монгол үндэстний залуу хөгжмийн зохиолч Цэцэнцогтыг тэмдэглэв

Солонго сэтгүүл

Дуу хөгжмийн далайгаар аятайхан аялсан нь

     Дуу хөгжим нь Цэцэнцогтын өмнө юутай ч зүйрлэшгүй ид шидтэй нэлгэр гүн, оломгүй далай болон тодорлоо. Өөрийн дуу хөгжим зохион бүтээх ур чадвараа цаашид дээшлүүлэх зорилгоор, 1997 онд Цэцэнцогт Хятадын Дуу Хөгжмийн Дээд Сургуулийн ассистентийн ангид элсүүлэн суралцав. Тэрбээр удтал эрдэнэ хайгаад зовж зүдэж явсан хүн Алибабагийн эрдэнэсийн агуйд хүрсэн юм шиг нүд гялсам алмааз эрдэнэсийг хараад тэсгэлгүй баярлаж, цаг зав хомсод л санаа болж, эртэн эдүгээ дотоод гадаадын дуу хөгжмийн сод шимийг өлсөж цангасан мэт ханашгүй шунан хүлээн авч байлаа.

     Уйгагүй хуримтлуул хийсний үр дүнд тооны хувьслаас чанарын хувьсалд хүрч, олон төрлийн дуу хөгжмийн шилдэг элементүүд Цэцэнцогтын уураг тархинд уусан шингэж, алс холын уугуул нутгийн унаган төрх нь унтах зүүдэнд нь байн дахин илэрдэг боллоо. Нэгэн тааламжтай сайхан үдийн хойно, хичээлийн чөлөөгөөрөө Цэцэнцогт хөгжмийн өрөөндөө тухлан суухад тас хар төгөлдөр хуураас нь бүдэгхэн гэрэл туяарч байлаа. Гэнэт нэгэн зурвас бургилан урсах горхи толгодын дундуур жирэлзэн урсах мэт Цэцэнцогтын хуруунууд хуурын даруул дээгүүр догдолсон сэтгэлийнх нь айзмыг дагаж ядан дэвхцэн бүжиж, ундарсан хайр нь яруу сайхан хөгөөр уянгалан дуурьслаа. Ингээд аяыг Цэцэнцогт, шүлгийг Төвийн үндэстний хэвлэлийн хорооны дуу хөгжмийн багш Ү.Начин зохиосон "Хөх монголын өндөрлөг" гэсэн шилдэг дуу төрж билээ. Эл дууг алдарт монгол дуучин Дэдмаа 1998 онд Өвөр монголын цагаан сарын үдэшлэгт дуулан алдаршуулсан билээ. Мөн оны 4-р сард, Дэдмаа өөрийн шинэ дууны түүврээ тараах хэвлэлийн бага хурал дээр "Хөх монголын өндөрлөг" гэдэг дууг онцлон дурдаж байсан бөгөөд эл дуу одоо өргөнөөр дэлгэрсэн байна. Үүнээс хойш, Цэцэнцогт нь ая дуу, найрал дуу, морин хуурын найрал хөгжим, кларнетийн гоцлол хөгжим нийт 200 гаруй зохиогоод байгаа ажээ.

1  2  3  4