• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:55:30    
Түүний сэтгэл дэх эрдэнэсийн сан
—Монгол үндэстний залуу хөгжмийн зохиолч Цэцэнцогтыг тэмдэглэв

Солонго сэтгүүл

Төв телевизийн студийн хойморт заларсан нь

     2005 оны 5-р сарын 16-ны үдэш, Бээжингийн Эрин зууны мандалд. "Алсад цэнхэрлэх уул толгод, Аяны хун шиг монгол гэрүүд, Аралт тэрэг нарыг борвидон хөврөхөд, Ээжийн минь төрх хараанд тодроно..." Алмааз эрдэнийн шигтгээ шиг том жижиг гэрлүүдээр чимэгдсэн студийн хойморт тэрлэг өмссөн Цэцэнцогт саатан, дуучин Дэдмаагийн яруу сайхан хоолой хангинан дуурьсахад үзэгчдийн дунд үе үе нижигнэсэн алга ташилт болж байлаа. Дэдмаа мөн шавиараа Цэцэнцогтод багц цэцэг хүргүүлж, түүний концерт төгс амжилт олсонд баяр хүргэв. Дуучин Ян Хунжи "Мэлмэлзэн урсах Хөхмөрөн зүүн тийш ураснам..." хэмээн дуулж сонсогчдыг тулгын гурван чулуу шиг Гурван улс тогтносон түүхэн эринд аваачиж байсан бол гуулин бүрээ мэт эр хүний хүчтэйхэн хоолойгоороо "Гайхамшигт хасаг тэрэг"-ийг уянгалан дуулж, хүмүүсийн санаа сэтгэлийг хөтлөн үзэсгэлэнт сайхан тал нутагт авч ирэв. 74 настай дуучин Хү Сүнхуа Цэцэнцогтын өнөө жилийн 4-р сард саяхан зохиосон бүтээл "Ажнай хүлэг"-гийг дуулахад дуучин үзэгчид бүгдийг байдан дагуулсан байна. "Тал нутагтай болзсон минь" гэдэг дуугаараа хүмүүст танигдсан Чи Фэн эл дууг залуу эрийн жавхаатай сайхан хоолойгоор дүрслэг эгшиглэн дуулахад тайзан доорхи үзэгчид намжуухан даган аялж байлаа.

     Цог хийморь нь бадарсан төгөлдөр хуурчин Чэнь Маньчүнь "Монгол бүжгийн ая" болон "Серенада"-г хөгжимдөхөд төгөлдөр хуур болон морин хуурын урлаг уялдал нь нэг талаар он жилүүд ая хөгний шатаар урсан өнгөрөх, нөгөө талаар оюун санаа номин хөвчин дээгүүр уянгалан дуулах шиг хүмүүсийн сэтгэлд бууна. "Хөдөө нутгийн дуучдын хаан хар азрага" хэмээгдсэн дуучин Тэнгэр "Бурхан сэтгэлтэй ээж" гэдэг дууг уянгалан дуулахад, алсад дуурьсах өнө эртний цуурай, уярч догдолсон сэтгэл, ойлон давалгаалах айзам цохилго нь хайр сэтгэлэгийн долгислыг аятайхан харуулж чадсан байна.

     Цэцэнцогт бол тал нутгийг магтан дуулдаг залуу дуучин, түүний бүтээл нь тал нутгийн урлаг соёлд өнгөт сайхан агуулга нэмэрлэсээр байна. Цэцэнцогт маань удалгүй тэнгэр баганадсан аварга мод шиг тал нутгийнхаа шимт хөрсөнд үндэс нь гүн хатгаж, навч намаа нь үүл гижигдэн ургана гэдэгт бид итгэлж байна. / Нийтлэлийг Боржгин Танаа/


1  2  3  4