• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-13 14:55:03    
Хятадын цагаан сарын 15-ны өлзийт өдрийн баярын цэцэгт дэнлүүний тухай тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Жил болгоны билгийн улирлын цагаан сарын 15-ны өдөр бол Хятадын уламжлалт баяр—"Өлзийт өдрийн баяр" юм. Үүнийг бас "Дэнлүүний баяр" гэдэг. Эрт дээр үед цагаан сарын үеэр айл өрх болгон хаалган дээрээ өнгөт дэнлүү өлгөж, баярын хугацааны гэрэлтүүлэг болгон ашиглаж байснаас гадна, нэн чухал нь баяр найрын уур амьсгал нэмэрлэх агуулга хэлбэр болж байсан явдал болно. Битүүний оройгоос цагаан сарын 15 хүртлэх иргэдийн баяр наадмын ажиллагаануудын зонхилох нь бүр дэнлүүтэй холбоотой байдаг. Өлзийт өдрийн баярын үеэр хүмүүс өлзийт боов иддэг төдийгүй бас дэнлүү сонирхцгоодог байна. Ийм учраас энэ баярыг бас "Дэнлүүний баяр" гэдэг юм. "Өлзийт өдрийн баяр"-ыг тэмдэглэдэг заншил ёс нь Хятадад 2000 гаруй жилийн түүхтэй болоод байна.

     Дэнлүү асаадаг заншлыг Хятадын эртний Хань улсын үеэс эхэлсэн гэдэг. Зүүн Хань улсын Шүнь Ди хааны онууд тухайлбал манай тооллын 120—140-ээд онуудад Жан Дао-лин хэмээх хүний үндэслэн байгуулсан бомбын шашин нь цагаан сарын 15-ныг "Шан Юань-же" буюу дээдсийг тахих өдөр хэмээн тогтоож, тэр өдөр болох бүр дэнлүү асааж "Тай Жи" хэмээх сахиулсныг тахидаг байжээ. Тэр заншил нь үе улиран уламжлагдсаар, Сүй улс, Тан улсын үе гэхэд жил богонд өргөн их дэнүүний наадам зохион явуулж, олон орны элчдийг зочилдаг нэг зүйлийн зан зуршил болж хөгжижээ.

1  2  3  4