Эрт дээр үед Чянь Мэнь худалдааны районы Да Ши-ланий хойт хэсгийн нарийн гудамжны хоёр талаар цэцэгт дэнлүү зардаг дэлгүүр пүүс олон байснаар, тэр үед нийслэл Бээжин хотод жуулчлагсад болон гадаадын хүмүүс тэр гудамжийг "Дэнлүүний гудамж" хэмээн нэрлэж байжээ.
Тэр гудамжинд "Вэнь Шан-жай" буюу соёл дэлгэрүүлэх өргөө, "Хуа Мэй-жай" буюу Тансаг Хятад өргөө, "Шю Жэнь-жай" буюу Үлэмж сайхан өргөө зэрэг нэрт дэлгүүр пүүсүүд байсан бөгөөд тэдгээрийн дотроос "Вэнь Шэн-жай" нь хамгаас нэрд гарсан байдаг. Манж Чин улсын Жя Чингийн онуудад байгуулагдсан "Вэнь Шэн-жай" бол ордны дэнлүү, шаа дэнлүү голцуу худалдаалж байсан бөгөөд ур хийц нь гоё, технологийн түвшин нь өндөр байдаг учраас хааны орд болон ван гүнгийн ордны дэнлүү хийдгээр алдаршсан байлаа. "Вэнь Шан-жай"-гийнхний урлаж бүтээсэн ордны дэнлүү нь 1915 онд Панамын олон улсын үзэсгэлэн дээр алдан шагнал хүртсэн юм. Өнөөдөр гэхэд "Вэнь Шан-жай" нь хөгжөөд, Бээжин хотын дүрслэх урлагийн улаан дэнлүүний үйлдвэр болсон байна. Чөлөөлөгдсөнөөс хойш, Тянь Ань-мэнь асар дээрх 8 том улаан дэнлүүг бүр Бээжин хотын дүрслэх урлагийн улаан дэнлүүний үйлдвэрийн нэрт урчууд урлан бүтээсэн байгаа юм. /О.Дарамбазар найруулан орчуулав/ 1 2 3 4
|