• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-13 14:55:03    
Хятадын цагаан сарын 15-ны өлзийт өдрийн баярын цэцэгт дэнлүүний тухай тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Дэнлүүний баярын хугацаанд дэнлүүний саравчнаас гадна, гудамжны хоёр талаархи барааны дэлгүүр, хоолны газар, иргэдийн орон сууцны байшингуудад ч дэнлүү өлгөдөг байжээ.

      Орчин үе гэхэд дэнлүүний зах үгүй болсон боловч, Дэн Ши-көү гудамжны нэр нь хэвээр хадгалагдаж ирсэн байна. Энэ нэр нь хүмүүст тэр гудамжны түүхийг санагдуулдаг юм. Цагаан сарын баярын хугацаанд соёл цэнгээний ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө, Бээжин хотын Засгийн газраас нийслэлийн Хөдөлмөрчин Ардын Соёлын Ордны байрладаг цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад жил болгоны цагаан сарын шинийн 1-нээс 15-ныг хүртэл цэцэрлэгт хүрээлэнд зугаалж дэнлүү сонирхох олон хэлбэрийн баялаг агуулгатай ажиллагаануудыг зохион явуулдаг байна. Үүнд уламжлалт цэцэгт дэнлүүнээс гадна, жил болгон бас их олон шинэ шинэ агуулга хэлбэртэй уран бүтээл сонирхуулдаг юм. Жишээлбэл Шянган, Аомэний эх орныхоо мэдэлд шилжсний ойн баяр болон олимпийн наадмыг зохион явуулах эрхийг авсан зэрэгт зориулсан том том уран бүтээлүүд нь үзэгч олны мэлмийг мялааж оюуны дээд таашаал өгсөн юм. Ялангуяа зарим цэцэгт дэнлүү нь дуу, гэрэл, цахилгаан зэрэг орчин үеийн тэргүүний технологийг ашигласнаар сонин гайхалтай охь содон зүйл болсон байдаг.

     Мин, Чин хоёр гүрний үед нийслэл хотын дэнлүүний зах улмаар нэмэгдсэнээр, цэцэгт дэнлүүний ажил төрөл ч ихээр хөгжсөн байлаа.

     Цэцэгт дэнлүү бол Хятадын эртний Хань улсын үеэс одоод хүртэл уламжлагдсаар ирсэн ардын гар урлалын нэрт уран бүтээл юм. Олон зуун жилийн турш, үе үеийн урчуудын уламжлал шинэчлэлээр өнөөдөр гэхэд энэхүү урлагийн төрөл зүйл, технологийн ур түвшин нь улмаар баялагжиж хөгжсөн байна. Төрөл зүйлийн хувиас нь авч үзэхэд, ордны дэнлүү, шаа дэнлүү, дүүжин дэнлүү, ханын дэнлүү, эвхүүр дэнлүү зэрэг байдаг бөгөөд хээ зургаар авч үзэхэд хүн амьтан, уул ус, цэцэг навчис, жигүүртэн шувуу, луу гарьд, хорхой шавж зэрэгт хуваагддаг. Үүнээс гадна бас хүмүүсийн сонирхон тоглоход зориулсан олон янз хэлбэр төрхтэй хөдөлгөөнт дэнлүү зэрэг байдаг юм.

1  2  3  4