|
 |
(GMT+08:00)
2006-03-22 14:58:16
|
 |
Монгол Түвдийн харилцааны судалгаа шинжилгээ Хятад Монгол хоёр улсад
Хятадын Олон Улсын Радио

 2004 оны 7-р сард профессор Өлзий Э Мэй-шань ууланд
| Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн Докторантын удирдагч багш, профессор М.С.Өлзий 1949 онд Өвөр Монголын Урдын нутагт малчны гэр бүлд төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, бага сургууль, дунд сургуулийн боловсрол олсон боловч, тухайн үеийн учир шалтгааны улмаас сургуулиа орхиж, 1968 онд хөдөө нутагтаа буцаж малчин болсон байна. 1971 онд Бээжингийн Төвийн Үндэстний Дээд Сургуульд шалгалт өгөн элсэн орж түвд хэлд суралцсан байна. Төгсөснийхөө дараа, сургуульдаа ажлын хуваарь авч, засаг захиргаа, хичээл сургалтын ажилд хэдэн жил хүчин зүтгэж явсан байна 1982 оноос эхлэн Төвийн Үндэстний Дээд сургуульд монголын эртний уран зохиол судлалын тэнхимд магистерийн зэрэг горилогчийн аспирантаар 3 жил суралцаж, "Монгол түвд 'Гэсэр'-ийн харьцаа" гэх дагнасан зохиолоор дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Энэхүү бүтээл нь 1991 онд тусгай ном болон хэвлэгдсэн байна. Эрдэм соёлын мөрийг хөөсөн профессор М.С.Өлзийн 1996 онд хэвлүүлсэн "Монголчуудын түвдээр туурвисан уран зохиолын судлал" хэмээх содон бүтээл нь дотоод гадаадын эрдэмтэн мэргэдийн анхаарал сонирхлыг маш их татсан юм. Энэ ном нь өнөө хоёр дахь удаагаа хэвлэгдээд байна. Монгол Түвд хоёр үндэстний соёлын харилцааны асуудлыг эрдэм шинжилгээнийхээ гол сэдэв болгон сонгож авсан профессор М.С.Өлзий сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр эрдэм шинжилгээний үлэмжхэн ажил хийж, дотоод гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд монгол хятад хэлээр 40 гаруй өгүүлэл нийтлүүлжээ. Одоо, профессор М.С.Өлзий Төвийн Үндэстний Их Сургуулийн монгол хэлний салбарт Монгол Түвдийн соёлын харилцааны судалгааны чиглэлээр суралцагч докторантуудын удирдагч багшаар ажиллаж байна. 1 2 3 4
|
|
|