• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-22 14:58:16    
Монгол Түвдийн харилцааны судалгаа шинжилгээ Хятад Монгол хоёр улсад

Хятадын Олон Улсын Радио

    Сурвалжлагч: Үүнийг монгол судлалын нэг агуулга болсон гэж ойлгож болох уу?

    Профессор М.С.Өлзий: Тйим ээ. Монгол Түвдийн харилцааны судлал нь монгол судлалын дотор бие даасан шинжтэй судалгааны хүрээг бүрдүүлэх тийш алхам хийж байна. Чухамдаа Монгол Түвдийн харилцааг ингэж үзэж болно: Сдалгааны талаас нь авч үзвэл, монгол судлал хийж байгаа хүмүүс монголын түүх, монголын шашин, монголын уран зохиолын судлагаа хийж гүнзгийрэхтэй зэрэг, монголын түүхэнд түвдээс ямар нөлөө үзүүлсэн бэ? эсвэл Монгол Түвд хоёр түүхэндээ ямар харилцаа холбоотой байсан вэ? гэдэг асуудал заавал гарч ирдэг юм. Хэлний талын судалгаанаас авч үзэхэд, хэл авианы талаар монголчууд түвдээс юу авсан вэ гэвэл, жишээлээд хэлэхэд түүхэнд Пагваа лам монголчуудад дөрвөлжин үсэг зохиож өгсөн, Халхын өндөр гэгээн Занабазар түвд үсгийн үндсэн дээр Соёмбо үсэг зохиосон бөгөөд түүгээр бичигдсэн их олон сурвалж бичиг манай үед уламжлагдаж ирсэн байна. Монгол хэл бичгийн талаар, монгол хэл зүй нь Энэтхэг юмуу Энэтхэгийн хэл зүйн зарим онолыг түвдээр дамжуулан авсан юм. Уран зохиолын талаар жишээлж хэлбэл, монголчуудын дунд дээр үед намтар зохиолын төрөл зүйл байсан, гэхдээ намтар зохиол жинхэнэ үүсч хөгжсөн нь Түвдийн буддын шашин монголд нэвтэрч, бурхны намтар цэдгийн зохиол монголд уламжлагдсан юм. Түвдэд буддын шашиныг уламжлан дэлгэрүүлсэн Энэтхэгийн нэрт лам нар жишээлвэл Бадмаасамбуу багшийн намтар зэрэг зохиолууд түвдээр орчуулагдсан. Түвдэд ч шашны том том зүтгэлтэд Милараваа зэрэг олон зүтгэлтэд гарсан, тэдгээрийн намтар зохиол түвдэд бичигдэж зарим нь монголоор орчуулагдаад, монголчууд тэдгээрээс хэв загвар авч, өөрийнхөө лам нарын юм уу нэрт зүтгэлтдийн намтар зохиолыг туурвиж байжээ. Үүнд Найз тойны намтар, Зая бандидын намтар зэргийг хэлж болно. Таны өөрийн чинь бичсэн "Алтан хааны туужийн судлал" гэдэг энэ зохиолоор жишээлэхэд, энэ "тууж" гэдэг үг бас түвдийн "догжид" гэсэн үгнээс гаралтай болов уу гэж үзэж байна. Тууж гэдэг үг нь Монголд тогтмол хэллэг болсон байна, Жишээлвэл үлгэр тууж, тууж намтар гэхчлэн монголчууд ярьдаг. Тэр нь түүх намтар гэсэн санаатай үг юм. Таны бичсэн "Алтан хааны туужийн судлал"-ын туужийг түүх, уран зохиолд хамруулан үзэж бүр болно. Ийм чиглэлээр судалгаа шинжилгээ хийхэд заавал түвд соёлтой холбож үзэх шардлагатай байдаг. Сурвалж бичгийн хувьд монголчууд монгол хэлээрээ "Нууц товчоон" гэх мэтийн олон ном зохиол бичсэн, түүний дараагаар, Түвдийн соёлын нөлөөг хүртсэн монгол бичгийн хүмүүс түвд загвар юм уу түвд материалыг ашиглан монголын түүхийн зохиол бичсэн, үүнд "Алтан товч", "Эрдэнийн товч" зэрэг зохиолыг дурдаж болно. Үүнээс гадна, нэг бүлэг монгол бичгийн хүмүүсийн түвд хэлээр бичсэн зохиол бүтээл бас олон байдаг.

    Сурвалжлагч: Тэдгээр түвдээр бичсэн зохиолууд нь түвдийн түүх, түвдийн шашины түүхтэй холбогдсон зүйлүүд үү? Эсвэл монголын түүх, шашинтай холбоотой зүйлүүд үү?

    Профессор М.С.Өлзий: Тэдгээрийн нэг хэсэг нь буддын шашиныг тайлбарласан шашины зохиолууд, нэг хэсэг нь монголын түүх юм уу монголын шашины зүтгэлтдийн намтар зохиолууд байдаг юм. Бас нэг хэсэг нь уран зохиолын шинжтэй зүйлүүд байдаг, үүнд ерөөл магтаал юм уу шүлэг дуулал зэрэг багтдаг бөгөөд тэр нь нэг талаар буддын шашиныг магтсан, нөгөө талаар өөрийн нутаг усаа, гэр орноо дурсан санаж бичсэн юм уу үр хүүхэдээ сургаж хүмүүжүүлсэн шинжтэй зүйлүүд болно. Тэр зохиолуудыг монгол гэхэд бэрхтэй, гэхдээ зохиогч нь монгол хүн бөгөөд зохиолд нь ч монголтой холбогдох зүйл их гардаг байна.

    Сурвалжлагч: Таны саяын ярьснаас үзвэл, монгол түвд хоёр үндэстэн эрт дээр үеэсээ түүх, шашин, соёлын талаар маш нягт хэлхээ холбоотой байж ирсэн юм байна. Энэ харилцааны талаар Хятад Монгол хоёр улсад судалсан байдал ямар байгаа вэ? Тэдний судалгаа нь ямар ямар онцлог, давуу талуудтай гэж та үзэж байгаа вэ?

    Профессор М.С.Өлзий: Судлагаа шинжилгээний талаар үүнийг ийм хоёр зүйлд ангилан үзэж болмоор байна. Нэг нь Хятадын судалаачид Хятадын түүх, Хятадын шашины түүхийг бичихдээ монголтой холбогдсон зүйл орж ирэхэд Монгол Түвдийг холбож үзсэн байдаг. Нөгөө нэг нь Монгол Түвд хоёр үндэстний харилцааны талаар тусгай сэдвээр судалсан зүйл бий. Хятад судлаачид энэ хоёр үндэстний улс төрийн харилцаа, засаг төр, нийгмийн байгуулал, эдийн засгийн талаар түлхүү судалсан байна. сүүлийн үед Хятадын залуу судлаачид гадаадын эрдэмтний ном зохиолуудыг орчуулан ашиглаж байгаа боловч, түвд сурвалж бичгийг тун цөөн ашиглаж байгаа байдалтай байна. Манай монгол судлаачдын ажлыг ерөнхийд нь бас дээрх шиг хоёр чиглэлд хуваан үзэж болно. Жишээлвэл монголчууд өөрийнхөө түүхийг бичихдээ, Юань улс, Монголын эрт дээр үе тухайлбал Чингис хаан, Өгөөдэй хаан зэрэг хаадын үетэй холбогдох асуудлыг хөндөж судлахтай зэрэг, тэр үед монголын түүхтэй холбогдсон түвд сурвалж бичигт гарсан сураг мэдээнүүдийг заавал анхаарах хэрэгтэй болж ирдэг. Бас тэр нь чухам ямар учиртай байдгийг судлахтай зэрэг, Монгол Түвдийн харилцааны асуудал аяндаа урган гарч ирдэг юм. Ингэж түүх, шашины чиглэлээр судалж байгаа нэг хэсэг хүмүүс бий. Нөгөө нэг нь Монгол Түвдийн харилцаа ямар байсан гэсэн дээр үндэслэж судалсан шинжтэй зүйлүүд байдаг. Үүнээс гадна, бид түвд судлалыг маш их анхааран үзэж байна. Түвдчүүд Монгол Түвдийн харилцааны талаар түлхүү судалж, манай хоёр үндэстний харилцан нөлөөллийн талаар ярих юм бол, улам итгэлтэй, найдвартай дүн гарах байх гэж би үздэг. Өнөө, бид голцуу монголчууд түвдээс ямар нөлөө авсан бэ? Түвд соёл, түвдийн шашнаас ямар нөлөө авсан бэ? гэдгийг голцуу сонирхон судалж байна.

1  2  3  4