 2005 оны 8-р сард профессор Өлзий Мэргэн хийдэд Монгол улсын ШУА-ийн академич, профессор Төмөр-тогоо, академич, доктор, профессор Цэрэнсодном нартай хамт байгаа нь
|
Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа цаашид хөгжихийн хэрээр, хоёр орны соёл, боловсролын салбарын хэлхээ холбоог цаашид өргөжүүлэн нягт хамтран ажиллахыг эрдэмтэд хүсч байна. Энэтхэг, Түвдээс уламжлалтай буддын шашин нь Монгол үндэстний түүх, соёл, зан заншилд маш их үр нөлөө үзүүлсэн бөгөөд тэр уламжлал нь одоо ч гэсэн тасраагүй үргэлжилсээр байна. Монгол үндэстний түүх, соёлын салбар дахь харилцааны талаар Хятад Монгол хоёр орны эрдэмтдийн хийсэн судалгаа шинжилгээний байдлыг ойлгож танилцуулах зорилгоор сурвалжлагч О.Дарамбазар сүүлийн үе Төвийн Үндэстний Их Сургуулийн Үндэстний Цөөнхийн Хэл, Утга Зохиолын Дээд Сургуулийн монгол хэлний салбарын докторантын удирдагч багш, профессор М.С.Өлзийг сурвалжилсан юм.
Сурвалжлагч: Өлзий багш нь монгол түвд "Гэсэр"-ийн судалгааны талаар үлэмжхэн ажил хийж, эрдэм шинжилгээний олон өгүүлэл зохиол бичиж нийтлүүлсэн эрдэмтэн юм. Сүүлийн үеэс Монгол Түвдийн соёлын харилцааны талаар судалгаа хийж байна. Монгол Түвд хоёр үндэстэн эрт дээр үеэсээ аваад олон салбарт нягт харилцаатай байсан, ялангуяа Түвдийн шашин нь Монгол үндэстэнд маш их нөлөө үзүүлсэн юм. Монгол Түвдийн харилцааны соёлын энэ харилцан нөлөөллийг та хэрхэн үзэж байгаа вэ?
Профессор М.С.Өлзий: Монгол Түвдийн харилцаа нь сая таны ярьсанчлан урт удаан жилийн түүхтэй уламжлалт харилцаа юм. Түүний дотор шашины талаархи харилцаа маргаангүй томоохон байр эзэлж байдаг, ялангуяа түвд уламжлалт буддын шашинаас монголчуудад үзүүлсэн нөлөө маш их юм. Тэр нөлөөг дэлгэрэнгүй ярих юм бол, шашины соёлын дотор, шашинаар дамжаад улс төр, утга соёл зэрэг олон талаар монголчуудад нөлөө үзүүлсэн юм. Түвдчүүдийн хэлдэг арван ухаан тухайлвал их таван ухаан, бага таван ухаан гэх шашины ухаан нь монголчуудын дунд нэвтэрч орж, цааш нь нарийсан хөгжөөд, Монгол үндэстний соёлын нэг бүрэлдэхүүн хэсэг болсон байна. Монголчууд монголынхоо тухай судлахад ялангуяа монгол судлалд гүнзгийрч ирэхтэй зэрэг, түвд судлал яриангүй холбогдож ирдэг учиртай. Бидний өнөөгийн судалгааны байдлаас үзвэл, Монгол судлалд Түвд Монголын харилцааны гэсэн тусгай салбар чиглэл гарч байна.
1 2 3 4
|