• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-28 15:06:57    
Цайны музей

Хятадын Олон Улсын Радио

    Цайны тухай хуучлан ярих юм бол манай монгол сонсогчдод ёстой таашаагдах байх гэж би бодох юм. Манай монголчууд цай уусан хэдэн мянган жилийн түүхтэй, Хятад орон ч мөн адилхан. Эртний соёл иргэншилт Хятадын соёлд цайны соёл маш чухал байр сурь эзлэж байгаа юм. Одоо та бүхэнд Хятадын цайны музейг танилцуульяа.

    Би Цайны музейтэй танилцахаар Ханжөү орлоо. Үзэсгэлэнт сайхан Ши хү нуурын хөвөөгөөр, чийглэг нойтон агаар амьсгалан ийш тийш харж явтал, цайны нутаг Шуан фэн буюу хос оргилт уулын хормойд тулж ирэв. Номин цэнхэр уул сарьдаг дэгтэрлэн давхарлан жигдэрч, нимгэн шаа гэмээр манан хүдэн уулын дундуур униартан, цайны ангилам сайхан үнэр хамрыг сэвгэнүүлэн, ариун тунгалаг гол горхи чихний чимэг болон горчгонон урсна. Ийм л сайхан газарт, хотын хөл үймээнээс зайдуу, Хятадын цайны музей байрлаж байна.

 

    Энэ цайны музей нь Ханжөү хотын Жи чин шан гэдэг уулын энгэрт, таван хайрхант Ү лао фэнг харан байрлаж байна. Түүний зүүн талд нь шинэ Ши хү нуур толь шиг туналзан, дөрвөн талаар нь номин цэнхэр цайны модод ургаж, дөрвөн зүгийг ажиглахад угалзан хээтэй хөх өнгийн вараар байгуулсан хүрээ хашаа, номин ой үргэлжилж, ногоон хаш шиг мэлтгэнсэн навчтай ангилам сайхан цайны мододтой хослон жигдрээд онцын үзэсгэлэнтэй байлаа.

1  2  3  4