
Цайны музей нь хүрээ хашаагүй байгаа нь надад хачин гайхалтай санагдсан. Ер нь музей гэж ярьхад, бүр л том хүрээ хашаатай, сүр жавхаатай байдаг сан. Гэтэл цайны музей харин хашаа хороогүй, зөвхөн ургамал модоор тусгаарлагдаж, ёстой л цайны модон дунд музей нь байгуулагдаж, музейдээ цайны модтой гэмээр бүүдгий сэтгэгдэл төрүүлэх юм.

Хүрээ хашаагаар тусгаарлагдаагүй энэ цайны музейг харин маш их цайны соёлыг харуулсан, сэлүүцэн зугаацах үзэмжит район гэж хэлж болмоор санагдлаа. Түүний газар болгонд нь байгаль түүхийн, мөн цайны соёлын өнгө будаг харагдаж, Хөхмөрний өмнө нутгийн өвөрмөц онцлогт цэцэрлэгийн урлаг хийгээд цайны соёлыг харуулсан гүн утга санаатай зүмэрийн зүйлүүдээрээ цайнд сонирхолтой дотоодп гадаадын олон мянган гийчин зочдоо угтаж байгаа нь гайхалтай.
1 2 3 4
|