Цайны үзмэрийн том давхар байшингийн хамаг эхний том танхимд алхан ороход, арван хэдэн метр өндөр дээрээс усан хөшиг ундран бууж, хавар эртийн ариун тунгалаг булгийн ус нь " цай" гэсэн хятад үсгийг ногооруулан ундалж, " ангилам сайхан цай нь ариун тунгалаг усанаас тэжээлтэй" гэсэн хамгийн тод томруун ёс учрыг харулсан нь гайхалтай. Усан хөшгийн ёроолоор, урлан бүтээсэн зохиомол уул хад гоо үзэсгэлэнгээ гайхуулж, урсгал ус, уул хадыг урганигаар сайхан уялдуулж зуран төлөвлөсөн нь ёстой л Хятадын өнө удаан түүхтэй цайны соёлын гахамшгийг ертөнцийн хүмүүст харуулж, цай болон ус, байгаль болон хүн төрөлхтний дотно нягт харилцаагаар үзэсгэлэнгийн гол сэдвийг товойлгосон байна.
Цайны музейн соёлын үзэсгэлэн нь хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна. Энэ нь мөн ч музейн охи сод нь юм. Бүхийл үзэсгэлэнг цайны түүх, цайны содонн, цайны үлгэр, цайны хэрэгсэл, цай уух тухай зан үйл, цайны хувь ерөөл зэрэг зургаан төрлөөр бүрэлдүүлжээ. Ийм болохоор энэ нь цайны соёлын хязгааргүй гайхамшгийг тал бүрээр, олон давхаргаар, бэечлэн харуулсан үзэсгэлэн гэж хэлж болох юм. /Пэрлаймаа орчуулав/ 1 2 3 4
|