Та бүхэнд онцгойлон танилцуулж ярьмаар зүйлийн нэг бол цайны музейн эргэн тойрны шаланд дэвссэн чулуунууд байгаа юм. Газарт дэвссэн чулууг чинь гайхуулж ярьмаар юу байдаг юм бэ? Гэж та бодож юу магад. Энэ чулуунууд нь тэнд хүрсэн бүх хүмүүсийн харааг булааж байна гэхэд та итгэхгүй ч магад. Унаган байгалийн уул хаднаас зөөж авсан эдгээр хэсэг хэсэг хавтан чулуун дээр, үе үеийн хаант төрөөс соёрхосон зарлиг буюу айлтгал, аль эсгүүл нэрт хүмүүсийн сургал үг, уран зураачдын уран бүтээл, шаазан савны бичээс зэргийг урлан сийлж, мөн асга хадан дээр сийлж бүтээсэн цайны тухай эртэн эдүүгээгийн нэрийдэл зэргийг уран бичмэлээр бичсэн нь ёстой л мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм.
Хөл доороо гишгэн өнгөрөх эдгээр урлаг сийлмэлт чулуунуудыг сонирхон явсаар би " Шуан шян жин" буюу ангилуун зам гэсэн цайны нутгийн нарийхан зөргөөр нь цайны музейн баруун хойд өнцөгт нь хүрч ирлээ. Цайны музейн дундуур хөндлөн шувталсан нарийхан горхи үзэн танилцагсдын сонирхол татаж, " цайны эх ус"-ны гол сэдвийг яв цав сайхан харуулж, цай болон усаны урганиг харилцааг тусгасан байна.
1 2 3 4
|