• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-29 15:36:24    
Монгол Хятад хоёр орны эрдэмтэд хамтарсан судалгаа хийх юм бол бусад оронд хийж чадахааргүй том бүтээлүүдийг бүтээж болно

Хятадын Олон Улсын Радио


Монгол судлалын нэрт эрдэмтэн, МУ-ын ШУА-ийн академиич, ОУМСХ-ны ерөнхийн нарийн бичгийн дарга, профессор Ш.Бира 2006 оны 3-р сарын 17-ны өдөр Бээжинд сурвалжлагч О.Дарамбазарт ярилцлага өгч байгаа нь

    Дэлхийн монгол судлалын нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич, Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Шагдарын Бира 2006 оны 3-р сарын 17-ны үдээс өмнө, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа элчин сайдын яаманд монголын түүхийн тухай эрдэм шинжилгээний лекц хийсэн байна. Академич, профессор Ш.Бира багшийн энэ лекцэд Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Бээжин Их Сургууль, Төвийн Үндлэстний Их Сургууль зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, Синь Хуа хороо, Хятадын Олон Улсын Радио, Хятадын Төвийн Ардын Радио, Төвийн Үндэстний Хэвлэлийн Газар, Төвийн Орчуулах Товчоо зэрэг холбогдох байгууллага нэгжийн 100 гаруй хүн оролцожээ.

    Лекц өндөрлөсний дараа, Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар Хятад Монгол хоёр орны монгол судлалын салбарынхны хийж байгаа монгол түүх судлалын ололт амжилт, тэдний хамтын ажиллагааны байдалтай холбогдуулан, Академич, профессор Ш.Бира багшийг тусгайлан сурвалжилсан юм.

1  2  3  4