• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-29 15:36:24    
Монгол Хятад хоёр орны эрдэмтэд хамтарсан судалгаа хийх юм бол бусад оронд хийж чадахааргүй том бүтээлүүдийг бүтээж болно

Хятадын Олон Улсын Радио


ТҮИС-ийн Профессор Хишигтогтох профессор Ш.Биратай хамт байгаа нь

    Сурвалжлагч: Багшийн сая ярьснаас үзвэл, Хятад Монгол хоёр оронд монгол судлалын талаар хийж байгаа ажлууд нь өөр өөрийнхөө онцлог, давуу талтай байгаа юм байна. Энэ салбарт хоёр орны эрдэмтэд солилцоо, хамтын ажиллагааны хувьд ямар ямар ажлуудыг цаашид хийх нь зүйтэй гэж багш та үзэж байгаа бэ?

    Академич, профессор Ш.Бира: Би хоёр зүйлийг хийх нь их чухал гэж үзэж байна. Нэгдүгээрт, хрилцан бие биеэсээ суралцах хэрэгтэй. Үүнд ялангуяа манай Монгол улсын зүгээс түүхч эрдэмтэд, нийгмийн ухааны эрдэмтдийн дотор хятад хэлтэй, гэхдээ зөвхөн одоогийн орчин үеийн хятад хэд төдийгүй бас вэнь янь гэх эртний хятад хэл мэддэг хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Бид ийм ойрхон байж байгаад яагаад Бээжингийн их сургуулиудад юм уу бусад том хотуудын их дээд сургуулиудад мэргэжилтнүүдээ бэлтгэн хүмүүжүүлж болохгүй байгаа вэ? Энэ бол бүрэн болмжтой зүйл, ганцхан зохион байгуулалтын асуудал л манайд дутаад байна. Үүнд манай түшмэдүүд голцуу бизнес худалдаа, наймаа зэрэг тийм юмны зүг рүү хүмүүсээ явуулаад байдаг. Нийгмийн шинжлэх ухаан шиг ийм тулгар шинжлэх ухааны салбар руу хүмүүсийг татах нь маш бага байна, үүнийг цаашид өөрчлөх хэрэгтэй, энэ сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй. Ийм учраас би их эртнээс аваад дэндаа ярьдаг: Хятад орон ийм ойрхон байхад бид хятад хэлтэй түүхчдийг яагаад бэтгэхгүй байна? Ийм уламжлал тасарахад дөхөж байна. Хятад хэлний мэргэжитнүүдийг бэлтгэх хэрэгтэй. Ийм ойрхон улсууд чинь хоорондоо ойлгохгүй, ярилцаж чадахгүй байна. Энэ бол харамсалтай явдал юм. Дээр үед бол харин өөр асуудал байсан, бидний үед би хятад хэл үзэх гэж Москвад сурч байхдаа багш олхгүй байлаа. Тэгээд би хоёрхон жил хятад хэл үзээд тэнд түвд хэлний багш байсан учраас түвд хэл рүү шилжсэн юм. Хятад хэлийг суръя гэж би багаасаа мөрөөдөж байсан жигээтэй. Тэр үе бол хэцүү үе байсан, гэхдээ одоо бол ийм сайхан үед Хятад улсад ирээд ямар ч сургуульд сурах бололцоо бүр байна. Ганцхан шаардлагатай зүйл бол үүнийг залуучуудад ойлгуулах хэрэгтэй, зохион байгуулах хэрэгтэй болоод байгаа юм. Хоёр дахь хүсэлт бол Хятад Монгол хоёр орны эрдэмтэд бие биеэ нөхөөд хамтран ажиллах хэрэгтэй. Бид хамтран ажиллах юм бол дэлхийд гайхуулмаар том бүтээлүүдийг бүтээж болно. Хятадын эрдэмтэд хятад хэл сайн мэддэг учраас маш сонин сурвалж бичиг гаргаж болно, монголын эрдэмтэд монгол хэлээ сайн мэддэг, дэгээд маадгүй одоохондоо манай монголын зарим эрдэмтэн нар барууны үзэл, онолыг арай илүү мэддэг байж таарна. Тэгэхээр тэр мэдлэг чадвараа хамтруулаад, хамтарсан судалгаа хийх юм бол бид нэг хэсэгтээ бусад орнуудад хийж чадахааргүй тйим том бүтээлийг бүтээж болно. Ганцхан үүнд мэргэжилтэд хэрэгтэй, зохион байгуулалт хэрэгтэй, хүсэл эрмэлзэл хэрэгтэй байгаа юм.

     Сурвалжлагч: Миний ойлгож байгаагаар, манай Хятад орны эрдэмтэд өнгөрсөнд монголын түүхийг судлахдаа голцуу нийгмийн байгуулалын талаас нь юм уу эсгүүл сая Гишигтогтох багшийн ярвсан шигээр ангийн үзэл ухамсрын үүднээс явцуу хүрээнд судалж байсан юм. Ингээд үзэхэд Хятад Монгол хоёр орны эрдэмтэд хамтран ажиллах нь монгол судлалын судалгааны хүрээг цаашид тэлж түүний түвшнийг нь дээшлүүлэх байх гэж бодож байна.

    Акакдмич, профессор Ш.Бира: Энэ хандлагыг би их дэмжиж байна. Өнөөдөр би Гишигтогтох багшийг ярихыг сонсоод их баярласан. Альваа шинжлэх ухаан бүр дандаа хөгжиж байдаг, тэгэхээр хорь, гучин жил цаашлаад тавь, жиран жилийн өмнөх тэр хуучин онол, үзэл баримтлалаар одоо аимьдрахад нөхцөл байхгүй, дэлхий нийт хоорондоо ойртож нягтарч байна. Тийм учраас бид дэлхийн шинжлэх ухааны салбарт ямар тэргүүний шинэ ололт амжилт байна? Шинжлэх ухаанаа хөгжүүлэхэд ямар зүйл тус боломоор байна? Түүнийг л бид барьж авах хэрэгтэй. Та бодол оо, атомын энерги, атомын физик судлал зэргийг хөрөнгөтөн орнуудад хийдэг гээд бид судлахгүй юм бол юу болох нь вэ? Тэгэх юм бол бид бусдаас хоцорно, юу ч байхгүй болно. Тйим учраас нийгмийн ухаан ч ялгаагүй, нийгмийн ухаан ч мөн шинжлэх ухаан шүү дээ. Нийгмийн шинжлэх ухаанд юу хэрэгтэй, дэвшилттэй, хөгжингүй ололт амжилт юу байна? Дэдхийн хэмжээний энэхүү тэргүүний зүйл бүхийг бид мэдэж судалж хэрэглэх хэрэгтэй юм. Ялангуяа арга зүй, гүн ухаан, үзэл ухаамсрын хувь энэ нь нэн чухал болно. Хятад улсад сүүлийн үед ийм хандлага гарч байгаад би маш баяртай байна. Би өнгөрөгч жилийн арван хоёрдугаар сард Бээжин форумд оролцож их юм мэдэж авсан. Түүнийг гайхалтай сайхан зохион байгуулсан байна. Тэр форумд дэлхийчлэлийн талаар Хятад улсын эрдэмтэд их сонин үзэл онол ярьсан.

     Сурвалжлагч: Уулынхаас ондоо маягаар судалж байгаа уу?

     Академич, профессор Ш.Бира: Хуучныхаас шал ондоо байсан, энэ бол дэвшилттэй сайн зүйл юм. Тэгэж л байж бид бусад орнуудтайгаа өрсөлдөж, бусдаас илүү ажил хийхээс биш бусдын юмыг харахгүйгээр нүдээ таглаад ямар ч юм хийж чадахшгүй шүү дээ.

    Сурвалжлагч: Судалгааны арга зүй, онолын талаар манай хоёр орны эрдэмтэд харилцан суралцах зүйл их байгаа юм байна. Үүнээс гадна, сурвалж бичиг, материал хэрэглэгдэхүүн солилцох талаар багш ямар үзэлттэй байгаа вэ?

     Академич, профессор Ш.Бира: Энэ мөн маш хэрэгтэй зүйл дээ. Ер нь онол, үзэл бодол бол сурвалж бичгийн үндсэн дээр, түүхэн баримтанд тулгуурлан гардаг жамтай. Гэхэгүйгээр толгойноосоо хий хоосон онол, үзэл гаргана гэдэг маш хэцүү хэрэг. Сурвалж бичиг солилцох, мөн энэ салбарт хамтарч ажиллах, бас хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэх ажил хийх нь тун чухал болж байна гэж би бодож байна. Энэ талаар Хятад улсын Засгийн газар болдог сан бол монголын ирээдүйн түүхчид, хэлний мэргэжилтэн, шашин судлалын мэргэжилтэн, соёлын мэргэжилтэн нарыг бэлтгэн хүмүүжүүлэхэд туслаасай гэж би хүсч байна.
\О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\


1  2  3  4