• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-29 15:36:24    
Монгол Хятад хоёр орны эрдэмтэд хамтарсан судалгаа хийх юм бол бусад оронд хийж чадахааргүй том бүтээлүүдийг бүтээж болно

Хятадын Олон Улсын Радио


Профессор Ш.Бира Хятадын эрдэмдийн сонирхсон асуултанд хариулж байгаа нь

     Сурвалжлагч: Тэдний хийсэн эдрэм шинжилгээний ажил, зохиол бүтээлүүдийг багш та хэрхэн үнэлэх вэ?

    Академич, профессор Ш.Бира: БНХАУ-ын эрдэмтэдийн хувьд тэдний ажил нь их өндөр түвшинд хүрсэн гэж би үзэж байна. Хамгийн гол нь БНХАУ-ын эрдэмтэдийн давуу тал бол түүхийн эх сурвалжийг их сайн судалж байна. Эх сурвьалжийн судалдаа БНХАУ-д их сайн хийгдэж байна. Энэ бол аргагүй юм, нэгдүгээрт, манай монголч эрдэмтэд ялангуяа Өвөр Монголын ах дүү нар хятад хэл сайн мэддэг, тйим учраас хятад эх сурвалжийг судалгааны эргэлтэнд оруулахад маш их давуу талтай байдаг юм. Манай Монгол улсын хувьд хятад эх сурвалжийг ашигладаг хүн харин их цөөн байна.

     Сурвалжлагч: Энэ нь голцуу хэлний талаас шалтгаалж байна  уу?

     Академич, пофессор Ш.Бира: Тийм ээ, хэл бол гол шалтгаан болж зүйл. Яагаад гэвэл Монголын түүхийн талаар өөрийнн үндэстнийхээ хэлнээс ч илүү, дэлхийн олон орны хэлэн дээр үнэтэй цэнэтэй сурвалж бичиг олон байна. Иймээс монгол судлалын хувьд сайн түүхч, сайн эрдэмтэн болъё хэвэл хятад хэл, монгол хэл, санкрит хэл, түвд хэл, араб хэл, турк хэл гээд маш олон хэл сурах хэрэгтэй байдаг. Тэгээд орчин үеийн том хэлүүд тухайлбал Европ зүгийн англи хэл, франц хэлнээс гадна бас япон хэл зэргийг сайн мэдсэн байх хэрэгтэй. Монгол судлалын нэг хэцүү тал нь үүнд байдаг гэж би боддог. Үндэстний хэл дээрээ эх сурвалж нь маш бага, голцуу гадаад хэлэн дээр байдаг учраас гадаад хэлний мэдлэгтэй байх явдал тун шаардлагатай байдаг. Нэг хүн бүх юмыг мэдэхийн арга байхгүй, тийм болохоор би сурагч оюутаддаа монгол судлал хийхэд юуг гаарддаг вэ гэвэл ядаж гурваас дээш хэлтэй, доор хаяад заавал хоёр, гурван хэлтэй байх хэрэтгэй гэж шаарддаг юм.

    Сурвалжлагч: Хятад улсад ч гэсэн монгол судлал хийж байгаа эрдэмтэд сүүлийн үеэс зөвхөн хятад, монгол хоёр хэлийг л биш бас түвд хэл юм уу англи хэл, орос хэл рүү шилжиж байна. Жишээлбэл монголын түүх, соёлтой холбоотой түвд сурвалж бичгийг ашиглах талаар нэлээд ажлуудыг эхлүүлэн хийж байна. Багш та энэ талаар анхаарсан уу?

    Академич, профессор Ш.Бира: Энэ талаар би бас анхаарсан. Саяхан өнгөрсөн оны авран хоёрдугаар сард би Бээжин Их Сургуулийн монгол судлалын төвд очсон. Тэнд санкрит хэл, түвд хэл, араб хэл хүртэл заадаг болсон юм байна. Энэ бол их сайхан үлгэр жишээ, харамсалтай нь манайд үүнийг олон жил ярьсан боловч ер нь хэрэгжиж чаддаггүй том асуудал болоод байгаа юм.

    Сурвалжлагч: Ер нь дээр үеэс Ц.Дамдинсүрэн багшийн үеэс түвд хэл, санкрит хэлний эрдэмэд Монгол улсад олон байсан, бас энэ чиглэлээр олон эрдэмтэн хүмүүжүлсэн. Энэ талаар Монгол улсын эрдэмтэд Хятад улсын эрдэмтдээс давна байх гэж би хувьдаа боддог. Энэ ойлголт таарах уу?

    Академич, профеессор Ш.Бира: Тийн, тэр үнэн, дээр үед манайд тийм уламжлал байсан, манай ахмад эрдэмтэд түвд хэлэнд сайн байсан, санкрит хэл ч мэддэг байлаа, Орос хэлэнд ч сайн байлаа. Одоо бид энэ уламжлалыг тасалчихгүй улам л хөгжүүлэх хэрэгтэй байна, энэ бол маш хэрэгтэй зүйл. Олон улсын харилцаа өнөө их хөгжиж байна, бололцоо ч их байна. Харамсалтай нь манай улсад шилжилтийн үе гээд энэ арван хэдэн жил мөнгө санхүүгийн талаар хэцүү байлаа. Ихээнх чадалтай ухаантай залуу хүмүүс голцуу мөнгө хийдэг ажил руу хошуураад ядангуяа нийгмийн шинжлэх ухааны салбарт орж ажиллах хүн их цөөрсөн. Тэднийг татахад их хэцүү, одоо ч гэсэн бэрхшээлтэй байна. Гэхдээ сүүлийн үеэс арай нэг дээшлэх хандлагатай болж байгаад би баяртай байна, цаашдаа энэ байдал өөрчлөгдөх ёстой.

1  2  3  4