 2006 оны 3-р сарын 17-ны өдөр профессор Ш.Бира МУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яманд эрдэм шинжилгээний лекц хийж байгаа нь
|
Сурвалжлагч: Өнөөдөр би Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа элчин сайдын яаманд дэлхийн монгол судлалын нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич, Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Шагдарын Бираа багштай уулзаж ярилцлага авч байна. Юуны өмнө, цаг зав гаргаж манай радиод ярилцлага өгч багш танд баярлан талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улс болон Хятад Улс дахь монголын түүх, соёлын судалгааны байдал ямар байгаа вэ? Тэд өөр өөрийнхөө ямар онцлонг давуу талтай гэж багш та үзэж байгаа вэ?
Академич, профоссор Ш.Бира: Ер нь сүүлийн үед Монголыг сохирхох эрдэмтэн мэргэд олширч байгаад би маш баяртай байна. Монгол судлал дэлхийн олон оронд хөгжиж байна. Үүний дотор, ялангуяа мэдээж хэрэг, манай Монгол улсад монгол судлалыг аль болохоор түргэн хөгжүүлэхийн төлөө бид бүхэн чармайн ажиллаж байна. БНХАУ-д сүүлийн үед монгол судлал их эрчимтэй хөгжиж, өндөр боловсрол мэдлэгтэй залуу эрдэмтэн олноор буй болж байгааад би их баяртай байна. Хятад улсад мөн Өвөр Монголд монгол судлал ихээхэн хөгжиж, том том шинэ төвүүд буй боллоо. Энэ бүхэн нь манай хөрш хоёр улсын бие биеэ таньж мэдэх, ойлгох, хамтран ажиллах, найрамдалтай байхад том хувь нэмэр болно гэж би боддог. Энэ нь мөн ч хоёр улс түмний найрамдал, хамтын ажиллагааны төлөө хийж байгаа том ажил юм.
1 2 3 4
|