
 Профессор Ч.Хишигтогтох 2005 оны 8-р сад Хишигтэн хошууны уг нутагтаа
| Монголын эртний утга зохиолын судлал дэлхийн олон оронд ихээр хөгжсөн түүхтэй бөгөөд түүний дотроос Монгол үндэстний гол оршин амьдарч Хятад улс болон Монгол улсад олон жилийн турш нэн эрчтэй явагдаж, маш их ололт амжилтанд хүрсэн юм. Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар энэ талын судалгааны байдлыг сонирхож, сүүлийн үе Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн докторантын жолоодогч багш, Хишигтэн хошуунд нутагтай профессор Ч.Хишигтогтохыг сурвалжилсан юм.
Сурвалжлагч: Хишигтогтох багш бол Хятад улсад Монголын эртний утга зохиолын судлалын салбарт оройлж яваа эрдэмтэдийн нэг бөгөөд энэ судалгааны чиглэлээр үлэмжхэн ажил хийж, олон өгүүлэл зохиол нийтэлсэн багш юм. Монголын эртний утга зохиолын судлал Хятад улс болон Монгол улсад хир явагдсан бэ? Тэдгээр нь өөр өөрийн ямар ямар онцлогтой гэж багш та үзэж байгаа вэ?
Профессор Ч.Хишигтогтох: Монголын эртний утга зохиолын судлалын түүхийг 19-р зуунаас эхлүүлэн ярьж болох юм. Тэр үеийн судалгаанд голцуу Оросын эрдэмтэд ихээн гавьяа зүтгэлтэй ажиллсан юм. Шишээлбэл Ковалевкийн "Уран зохиолын дээж бичиг" хэмээх ном 19-р зууны 30-аад онд Казан хотноо хэвлэгдсэн байна. Позднеевийн "Монгол утга зохиолын дээж бичиг" Сакнт-Перербург хотноо хэлэгдэж байсан гэх мэтийн ийм төлөөлөгч бүтээлүүд гарсан байна. 20-р зууны 40, 50-аад онд хүрээд, Монгол улсын эрдэмтэд монгол утга зохиолын судлалын талаар их далайцтай, гүзнгий судалж эхэлсэн. Тэдний судалгаа шинжилгээ нь ийм хэдэн талаар их онцлогтой бөгөөд мөн олон улсын монголч эрдэмтэдийн анхаарал сонирхлыг их татсан юм. Нэг нь монгол утга зохиолын түүх бичлэг. Энэ талаар монгол хүний монголоор бичсэн хамгийн монгол утга зохиолын түүхийн анхны номыг Б.Содном гуай 1946 онд "Монголын утга зохиолын түүхчилсэн төлөв" гэх нэрээр хэвлүүлсэн. Түүнээс хойно, 1957онд Ц.Дамдинсүрэн багш "Монгол уран зохиолын тойм" гэдэг ном хэвлүүлжээ. Энэ хоёр зохиол бүр 50-аад онд Өвөр Монголд хэвлэгдсэн байна. Ялангуяа Ц.Дамдинсүрэг багшийн "Монголын уран зохиолын тойм" нь Өвөр Монголын эрдэмтэд судлаачид, оюутан сурагчдын чухал гарын авлага болж удаан жил хэрэглэгдсэн байгаа юм. Энэ талаар Монгол улсын эрдэмтэн багш нар маш их гавьяа зүтгэлтэй ажилласан байна. 50-аад оноос хойш, "Монгол уран зохиолын тойм"-ын 2, 3-р боть Монгол улсад удаа даргаагаар хэвлэгджээ. Тэр ботиудын дотроос 2-р боть нь Өвөр Монголд бас хэвлэгдсэн юм. Үүнээс дараагаар Д.Цэрэнсодном багш монгол уран зохиол, монголын бурхны шашны уран зохиолын талаар нэлээд олон ном зохиол хэвлүүлжээ. Эдгээрүүд бол бүр монгол уран зохиолын судлалын тулгын чулууг тавьсан, монгол уран зохиолын түүхийн дорвитой бүтээлүүд болно. Бас нэг нь монгол уран зохиолын дээж бичгүүдийг Монгол улсад хэвлүүлсэн явдал юм. Түүний дотроос хамгийн алдартай нь Ц.Дамдинсүрэн багшийн "Монгол уран зохиолын дээж зуун билиг оршвай" гэдэг том бүтээл болно. Энэ ном хэвлэгдсэнээс хойш, 1959 оноос одоог хүртэл Монгол улс, Хятад улс ер нь дэлхийн олон орны монголч эрдэмтэдийн монголын эртний уран зохиолын талаар уншдаг гарын авлага, дээж бичиг болсоор ирсэн байна. Аман зохиолын чуулган гэх номыг Монгол улсад олон ботиор хэвлүүлсэн. Гурвадугаарт, монголын бөөгийн шашны уран зохиолын талаар Монгол улсын эрдэмтэд бас олон ажил хийжээ. Тэдгээрийн дотор, хамгийн алдартай нь Бямбын Ринчен багшийн "Монголын бөө мөргөлийн судлалын материал" хэмээх 3 боть ном Виссебаден хотноо хэвлэгджээ. Энэ бол бөө мөргөлийн яруу найргийн талаар эх материалыг судлаачид уншигчдад хангаж өгсөн хамгийн сайн ном болно. Бурхны шашны уран зохиолын талаар ч Монгол улсын эрдэмтэд их дорвитой судалж ирсэн юм. Үүний дотор, хамгийн гавьяа зүтгэлтэй ажилласан хүмүүс бол мөн Ц.Дамдинсүрэн багш байна, бас Д.Цэрэнсодном баншийн "Монголын бурхны шашны уран зохиол" гэдэг ном хэвлэгдсэн, уг ном мөн Өвөр Монголд хэвлэгдээд байгаа. Ц.Дамдинсүрэн багшийн гар шавь болох Хүрэлбаатар гуай бас Энэтхэг Түвдийн сургалын яруу найргийн хэлхээ холбооны талаар маш их хичээл зүтгэлтэй ажилаж, "Алтан хүрдэн", "Огторгуйн цагаан гарьд", "Эсрваагийн эгшиг дуун" гэх зэрэг бурхны шашны учир холбогдол бүхий монгол уран зохиолууд болон Түвд Монгол уран зохиолын харилцааны тухай олон сайхан ном зохиол бичжээ. Нөгөө нэг нь "Монголын нууц товчоон", Лувсанданжиний "Алтан товч", "Хураангуй алтан товч", "Асрагч нэртийн түүх" зэрэг монгол түүхэн уран зохиролын талаар ч Монгол улсын эрдэмтэн багш нар ихээн ажил хийжээ. "Нууц товчоон"-ы талаар гавьяа зүтгэл ихтэй ажилласан хүмүүсийн дотор, хамгийн алдартай нь Ц.Дамдинсүрэн багш болох бөгөөд тэрээр "Монголын нууц товчоон"-ыг уран зохиолын хэлэн дээр буулгаж нийтийн хүртээл болгосон байна.
1 2 3 4
|