 Профессор Ч.Хишигтогтох 2002 оны 8-р сард МУИС-д доктор, профессор Ц.Шагдарсүрэнтэй хамтын байнаа нь
|
Монгол улсын эрдэмтэдийн монгол уран зохиролын талаархи судалгаа нь Оросын эрдэмтэдийн судалгааны суурин дээр тулгуурлан явагдсан бол, Хятад улсын ялангуяа Өвөр Монголын эрдэмтэдийн монгол эртнийы уран зохиолын судлал нь Монгол улсын эрдэмтэдийн судалгааны бүтээлүүдийн суурин дээр эхэлж явагдсан байгаа юм. Тийм учрраас Монгол улсын эрдэмтэдийн хийсэн уран зохиолын судалгаа нь Хятад улсын монгол уран зохиолын судалгаанд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1980-аад оныг хүртэл бид голцуу Монгол улсын эрдэмтэдийн бүтээлүүдийг ашиглаж хичээл хүмүүжил юм уу эрдэм шинжилгээний ажлууд хийж байсан, 80-аад оноос хойш, Өвөр Монголд монгол уран зохиолын судалгаа эрчтэй явагдаж эхэлсэн байна. Хятад улсын монголын эртний уран зохиолын судалгааг ийм хэдэн талаар онцлогтой бүтээлүүд гарсан юм уу гэж дүгнэж болно. Нэг нь "Нууц товчоон"-ы судлал. "Нууц товчоон" бол ханьзы үсгээр авиачилж галиглаад хажуугийн орчуулга, хэсэг хсгийн орчуулга дагаалдуулсан зүйл учраас тэр нь Хятад улсын хятад хэл мэддэг эрдэмтэдэд авч хэлбэл ухаарч ойлгоход дөхөм талтай байдаг юм. Ийм болохоор Хятад улсад энэ талаар олон бүтээл гарсан, жишээлбэл Их Мянгадай Иринчен багшийн уйгаржин монгол үсгээр буулгасан "Нууц товчоон", Баяр багшийн хуучин монгол үсгээр буулгасан "Нууц товчоон", Элдэнтэй, Оюундалай нарын харгуулсан "Нууц товчоон", Шонхорын уйгаржин монгол үсгээр буулгасан "Нууц товчоон" гэх зэрэг олон зохиол гарсан байна. Үүннээс гадна, ӨМИС-ийн Чойжинжав багш Японы Зүүн Хойтын Их Сургуулийн Күрибаяши багштай хамтаар "Нууц товчоон"-ы үгсийн хэлхээсийг гаргасан байна. Төмөрбагана багш бас "Нууц товчоон"-ы бар хэвлэлийн судлалын талаар ихээн ажил хийжээ. "Цакраварди Алтан хааны тууж"-ийн судлалын талаар Өвөр Монголын эрдэмтэд олон ажил хийж шинэ шинэ ололт амжилтанд хүрсэн юм. Жишээлбэл Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Зүрэнгаа багш хамгийн анх уг номыг хэвлүүлж, дараа нь бас түүнээ хятадаар орчуулсан. О.Дарамбазар гуай энэ номын тухай тусгай том зохиол бичиж эрдмийн зэрэг хамгаалсан. Би Японы Васеда Их Сургуулийн профессор Ёшида Жүничи багш нарын зэрэг хүмүүстэй хамт япон хэлэнд орчуулах ажилд оролцсон байна. Хятад улсад уран зохиолын талаар хийгдсэн бас нэг зүйл бол Инжаннашийн судлал юм. Инжаннашийн зохиол бүтээлүүд нь хятад уран зохиолын нөлөөг гүн хүртсэн болохоор, агуулга, хэлбэр, хэл хэллэг зэрэг нь бүр хятад зохиолын нөлөөг их авсан байдаг. Иймээс хятад үг мэддэггүй монгол уншигчид уншаад бараг ойлгодоггүй юм. Энэ талаар Өвөр Монголын эрдэмтэд түүнийг ойлгож чаддаг дөт талтай. Хамгийн анх түүний зохиолыг эмхтэн цуглуулж олны хүртээл болгосон нь өвгөн багш Эрлэнэ-тогтох, Содбилиг нар болно. Одоо Залгаа нарын зэрэг эрдэмтэд бас сайн судалж байна. Монгол уран зохиолын тольчилсан судлалын ажлыг Өвөр Монголын эрдэмтэд бас сайхан хийжээ. Өвөр Монголын Их Сургуулийн Б.Гэрэлт багшийн эрхэлж найруулсан "Монгол судлалын нэвтэрхий тол"-ийн доторхи утга зохиолын ботийг нэгэнт хэвлүүлээд байгаа. Уг бүлээлд эрт эдүгээ, гадаад дотоодын монгол зохиолчдын намтар түүх зэргийг нарийн танилцуулсан. Нөгөө нэг нь монгол уран зохиолын онол шүүмжлэлийн талаар, Өвөр Монголын эрдэмтэд бас ихээн ажил хийсэн. Энэ талын гарамгай төлөөлөгч нь Б.Гэрэлт багш байгаа юм. Бас нэг нь "Гэсэр", "Зангар"-ын цуглуулга, судлалын талаар Хятад улсад ч их олон бүтээл гарсан байна.
1 2 3 4
|