• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-05 22:14:41    
Монголын эртний утга зохиолын судлал Хятад улс болон Монгол улсад

Хятадын Олон Улсын Радио


Профессор Ч.Хишигтогтох Хятад улсын Төвийн Ардын Радиогийн сурвалжлагч Бүрэн-өлзийд ярилцлага өгөч байгаа нь


Профессор Ч.Хишигтогтох 2004 оны 5-р сард ТҮИС-д монгол сурвалж бичгийн олон улсын эрдэм шинжилгээний их хурал дээр байгаа нь

    Сурвалжлагч: Хятад Монгол хоёр орны эрдэмтэд монголын эртний уран зохиолын судлалын хүрээнд хамтран хийж байгаа зүйл бий үү?

    Профессор Ч.Хишигтогтох: Бид хамтран ажиллах нэг сэдэв төлөвлөөд байна. Юу гэвэл би саяхан хэлсэн, Ц.Дамдинсүрэн багшийн "Монголын уран зохиолын дээж зуун билэг оршвай" гэдэг ном 1959 онд хэвлэгдсэн. Одоо гэхэд эдий олон жил өнгөрч байна. Энэ хооронд 100-аар зогсох биш, түүнээс нэн олон зохиол дэлхий олон оронд олдож байгаа. Иймээс сүүлийн үед олдсон зохилуудыг дахиж эмхтгээд "Зуун билиг" биш харин таван зуу ч юм уу долоон зуу ч юм уу ийм зохиолын эмхтгэл гаргах явдал нь цаг үеийн шаардлагаар манай өмнө тавигдаж байгаа чухал үүрэг болоод байна. Ийм том бүтээлийг гаргахад нэг л орны эрдэмтэд хийхэд хязгаардмал талтай, тийм учраас бид МУИС-ийн Шаравын Чоймаа багш нартай хамтраад, ийм дээж бичиг дахиж найруулах санаатай байна. Үүнд Европ, Азийн олон орны номын санд байгаа монгол уран зохиолыг олдох хирээр цуглуулж хэвлүүлье гэж бодож байна. Зориг шийдэж хийвэл бүтэнэ байх гэж бодож байна. Манай энэ сайхан санаа хүсэл биелэгдээсэй гэж хүсч байна. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\


1  2  3  4