Докторантын жолоодогч багш, доктор, профессор Г.Намжил 2004 оны 7-р сард ТҮИС-д болсон "Алтай судлал•домог судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал" дээр өгүүлэл уншиж байгаа нь
|
ТҮИС-ийн Докторантын жолоодогч багш, доктор, профессор Г.Намжил: 1954 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы зүүн нутгийн Хүрээ хошууны Баян-хуа суманд төрсөн. 1982 онд Бээжингийн ТҮИС-ийн монгол хэлний салбарыг төгөсчээ. 1986 онд монголын эртний уран зохиолын судалгааны чиглэлээр дэд эрдэмтний зэрэг хамгаалж, 2001 онд монгол ардын аман зохиолын судалгааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Монгол хятад хоёр хэлээр "Чингис хааны засаг ба билиг", "Юань улсын үеийн зан заншил", "Монгол домгийн харьцуулсан судлал" зэрэг эрдэм шинжилгээний ном бүтээлүүд бичиж хэвлүүлэв. Үүнээс гадна бас үндэсний болон муж районы хэмжээний эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд монгол уран зохиол, монгол ардын аман зохиол болон монгол ардын зан заншлын тухай эрдэм шинжилгээний 40 гаруй өгүүлэл нийтлүүлжээ.
1 2 3 4 5
|