Докторантын жолоодогч багш, доктор, профессор Г.Намжил Японд "Азийн үндэстний зан заншлын судлал" эрдэм шинжилгээний сэтгүүлийн гол редактор профессор Петер Кнект-тэй хамт байгаа нь
|
Сурвалжлагч: Г.Намжил багш бол монгол ардын аман зохиол ялангуяа домгийн талаар судалгааны үлэмжхэн ажил хийж, эрдэм шинжилгээний олон ном бүтээл бичиж хэвлүүлсэн эрдэмтэн юм. Монгол домгийн талаар Хятад улсын эрдэмтэд ялангуяа Өвөр Монголын эрдэмтэдийн судалсан байдал ямар байна? Монгол улсад бас энэ талын судалгааны ажил хир явагдсан вэ? Тэдгээрийг хооронд нь харьцуулахад ямар ямар онцлогтой, өөр өөрийн давуу талтай гэж та үзэж байгаа вэ?
Доктор, профессор Г.Намжил: Хятад улсад монгол домгийг судлаад арван хэдэн жилийн түүхтэй болж байна. Сүүлийн жилүүдээс монгол домог судлал нь монгол домгийн харьцуулсан судалгаа тийш өргөжин тэлж, эрт дээр үед Хятад улсын умард нутгаар оршин амьдарч байсан үндэстнүүдийн домгуудтай харьцуулан судлах явдал монгол домог судлалын хөгжлийн чиг хандлага болж байгаа байдалтай байна.
1 2 3 4 5
|