Сурвалжлагч: Таны номоос гадна, Өвөр Монголд монгол домог судлалын талаар өөр номууд гарсан уу? Доктор, профессор Г.Намжил: Өөр тусгай ном бараг гарсангүй, харин өгүүлэл нэлээд олон гарсан. ӨМИС-ийн Хүрнлшаа багш,Төсө-баяр багш, ӨМНШУА-ийн Жиньхай нарын зэрэг хүмүүс маш эрчтэй судалж олон дорвитой өгүүлэл нийтэлсэн байна.
Сурвалжлагч: Монгол домог судлаагч эрдэмтэн болсны хувьд та Хятад Монгол хоёр орны эрдэмтэд монгол домог судлалын хүрээнд хамтран ажиллах талаар та ямар хүсэлтэй байгаа вэ?
Доктор, профессор Г.Намжил: Юуны өмнө, цуглуулга материал болон өөр өөрийн оронд хийсэн судалгааны ажил байдлын тухай мэдээлэл солилцож, түүнийг хамтын хүртээл болгон эрдэм шинжилгээнд ашиглах явдал чухал болж байна. Хоёрт, эрдэм шинжилгээий ажлын талаархи байдлаа харилцан мэдээлж байнга харилцаа холбоотой ажиллах нь бас чухал байна. Монгол домог судлалыг цаашид гүнзгийрүүлэхэд манай хоёр орны эрдэмтэд хэлхээ холбоотой нягт хамтран ажилладаг л юм бол, монгол домог судлалын ажил цаашлаад монгол ардын аман зохиолын судалгааны ажил цаашид гүнзгийрч нэн их ололт амжитанд хүрэх болно гэдэжгт итгэж байна. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\ 1 2 3 4 5
|