Хятад улсад анх эхлээд домгийн судлагаа ишинжилгээний ажил нь голцуу материал эмхтгэж цуглуулах, түүндээ шинжилгээ хийх, түүнээ танилцуулах байдлаар маш доор түвшинд хийгдэж байсан бөгөөд бас гадаад дотоодод гарсан домгийн тухай онол сэлтийг танилцуулж байжээ. Сүүлийн үед судалгааны хүрээ хэмжээ нь өргөжиж чанар түвшин нь өндөржиж ирэхийн хирээр, монгол домог судлалын ажил саяхнаас жинхэнээр эхэлсэн гэж хэлж болох юм. Энэ нь бүх Хятадын хэмжээнд домог судлал гүнзгийрч ирсэнтэй шууд холбоотой юм. Ялангуяа гадаадын эрдэмтэдтэй харилцаж, саналаа солилцох, эрдэм шинжилгээний хурал цуглаан хийх зэрэг арга замаар энэ ажил гүнзгийрэх хандлагатай болж иржээ.
Монгол домгийн талаар Монгол улсын эрдэмтэдийн олсон судалгаа шинжилгээний амжилт бүтээл нь Өвөр Монголын эрдэмтэдийн домог судлалд ахиулах үүрэг гүйцэтгэсэн юм. Монгол улсын эрдэмтэдийн хийсэн домог судлалын ажил нь Хятад улсынхаас эрт эхэлсэн бөгөөд Оросын эрдэмтэдийн нөлөөг их хүртсэн байдаг. Оросын эрдэмтэд 20, 30-аад оноос эхлэн монгол домог зэрэг монгол ардын аман зохиолын зүйлийг их олон цуглуулж эмхтгэж гүн нарийн судалгаа хийсэн юм. Түүнийг Монгол улсын эрдэмтэд сайн эзэмшиж ашигласан байна.
Сурвалжлагч: Монгол улсын эрдэмтэд монгол домгийн талаар ямар ямар ном зохиол хэвлүүлсэн вэ? Доктор, профессор Г.Намжил: Монгол домгийн цулуулгын талаар Д.Цэрэнсодном багшийн "Монгол ардын домог үлгэр" гэдэг тусгай эмхтгэл ном байна.
Сурвалжлагч: Энэ номыг нэлээд дээр үеийн эмхтгэл гэж хэлж болох уу?
Доктор, профессор Г.Намжил: Уг номыг нэлээд дээр үеийн гэж хэлэхэд бэрхтэй боловч, тэр номд монгол домгийн талаар нэлээд бүрэн агуулга багтаж орсон байна. Д.Цэрэнсодном багш бол монгол уран зохиол, ялангуяа бурхны шашны уран зохиолын талаар үлэмж их хичээл зүтгэлтэй ажиллаж, олон ном бүтээл дуурвисан эрдэмтэн юм. Дээр дурдсан номдоо Д.Цэрэнсодном багш бас маш урт удиртгал бичиж, монгол домгийн ерөнхий байдлыг дэлгэрэнгүй нарийн танилцуулжээ. Бас нэг нь С.Дулмаа багшийн бичсэн "Монгол домог зүйгийн дүр" гэдэг ном бол мөн ч монгол домог судлалын нэрт бүтээл болно.
Хятад улсад ялангуяа Өвөр Монголд монгол домог судлал нь 80-аад оноос эхэлсэн. Түүнээс хойш, монгол домогтой холбоотой өгүүлэл зохиол удаа дараалан гарч байгаа боловч, монгол домгийн тусгай эмхтгэл гэвэл зөвхөн Д.Сэнгээгийн цуглуулсан "Монгол шидэт үлгэр" гэдэг ном байна хэлж болно. Энэ ном 80-аад оны үеэр хэвлэгджээ. Хятад улсад монгол домгийг судалсан нь домог болон уламжлал яриа хоёрыг хооронд нь холиж хутгасан шинжтэй байдаг. Монгол домогтой холбоотой бүтээлийн хувьд Хүрэлшаа бангийн "Монгол домгийн судлал" хэмээх ном бий.
1996 онд би докторантаар шалгаж ороод ТҮИС-д Мандах багшийг дагаж монгол домгийн харьцуулсан судлгаа хийсэн юм. Нэг домгийн ирэл гарлыг тодруулахад харьцуулсан судлгаа хийх явдал маш чухал байдаг. Миний бичсэн "Монгол домгийн харьцуулсан судлал" гэдэг номыг 2001 онд Үндэстний Хэвлэлийн Хороо хэвлэсэн. Энэ ном бол Хятад улсад гарсан монгол домгийн харьцуулсан судалгааны анхны тусгай зохиол болох бөгөөд харьцуулах хүрээ хэмжээндээ бурхны шашин дэлгэрсэн улс үндэстнийг голцуу хамруулсан юм. Үүнд монгол ардын дунд дэлгэрсэн домгуудын үүсэл гарлыг тодруулахаар гол зорилт, чиглэлээ болгож хичээж оролдсон юм.
Сүүлийн жилүүдэсс би монгол домгийн судлгааны ажлын хүрээ хэмжээг тэлэхэд анхаарч, Монгол үндэстэн болон эрт дээр үеэд Хятадын умард нутгаар оршин амдарч байсан үндэстнүүдийн домгууд хоорондын харьцаа холбооны талаар харьцуулсан судалгаа хийх болсон юм. Одоо, "Хятад улсын алтай язуур хэлтэдийн домгийн харьцуулсан судлал" хэмээх үндэсний хэмжээний судалгааны том сэдвээр шинжилгээний ажил хийж байна. Үүнд манай сургуулийн Цөөн Тоот Үндэстний Хэл, Утга Зохиолын Дээд Сургуулийн 7 багш хамтран ажиллаж байгаа бөгөөд би эрхлэн хариуцагчийн хувиар оролцож байна. Өнөөгийн байдлаар, "Хятад улсын алтай язуур хэлтэдийн домгийн чуулган" хэмээх цуглуулга ба эрдэм шинжилгээний бүтээл "Хятад улсын алтай язуур хэлтэдийн домгийн харьцуулсан судлал" хэмээхээс бүрдэх уг ажил үндсэндээ дуусах дөхөж байна.
1 2 3 4 5
|