
 Доктор, дэд профессор Б.Дамринжав 2003 онд Оросын Холбооны Улсын Петербүрг хотод
| Монгол ардын аман зохиол судлаач залуу эрдэмтэн, доктор, дэд профессор Балжайн Дамринжав: 1960 оны 2-р сарын 10-нд Шиньжяангийн Уйгарын Өөртөө Засах Районы Хар-усан сяний (одоогийн Хар-усан хот) Жаргалт сумын Цагаан сум хэмээх айлд төржээ. 1966—1975 онд Тавилхайт монгол сумын бага сургууль, анх зэргийн дунд сургуульд, 1975—1977 онд Ховог-сайрын Монгол Өөртөө Засах Сяний өндөр зэргийн монгол дунд сургуульд тус тус суралцжээ. 1977—1980 онд Хар-усан сяний Тавилхайт монгол сумын Тавилхайт сургуульд багшийн ажил хийв. 1980—1984 онд Бээжингийн ТҮИС-ийн үндэстний хэл, утга зохиолын салбарын үндсэн ангид 4 жил суралцаж төгсөөд, одоог хүртэл Хятад Улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн үндэстний утга зохиолын хүрээлэнд ажиллаж байна.
Доктор, дэд профессор Б.Дамринжав 1991—1992, 1996—1998 онуудад Хятад Монгол хоёр орны соёлын хэлэлцээрийн шугмаар МУИС-д сурвалжлагч эрдэмтнээр 2 удаа суралцаж, 1997 оны 12-р сард МУ-ын ШУА-д хэл бичгийн ухааны доктор (ph.D)-ын зэрэг хамгаалсан бөгөөд 2002—2003 онд Хятад Орос хоёр орны соёлын хэлэлцээрийн шугмаар ОХУ-ын Петербург Их Сургуульд сурвалжлагч эрдэмтнээр суралцжээ. 2002 оны 5—8-р сар, 2003 оны 12-р сараас 2004 оны 3-р сар, 2004 оны 12-р сараас 2005 оны 3-р сар, 2005 оны 1—4-р саруудад Япон Улсын Эрдэм Шинжилгээг Хөгжүүлэх Нийгэмлэгийн урилгаар зочин судлаачийн хувиар Япон орж Токиогийн Гадаад Хэлний Их Сургуульд "Монголын баатрлаг үлгэрийн судлал" хэмээх сэдвээр судалгаа шинжилгээний ажил хийсэн байна.
1 2 3 4
|