|
 |
(GMT+08:00)
2006-04-19 17:41:24
|
 |
Сэтгэлд хоногшсон сайхан дурсамжууд
Хятадын Олон Улсын Радио
 Доктор, дэд профессор Б.Дамринжав 1990 онд Шиньжянгийн алдарт зангарч Мөнтгөртэй хамт байгаа нь
| Доктор, дэд профессор Б.Дамринжав Хятад Улсын Ннийгмийн Шинжлэх Ухааны Академийн үндэстний утга зохиолын хүрээлэнд ажилласнаасаа нааш, 1985, 1986, 1987, 1988, 1990, 1995 онд Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы Ойрд монголчуудын оршин амвдарч байгаа 20 гаруй сяниар нийт 22 сар хээрийн шинжилгээний ажил хийж, Ойрд ардын аман зохиол, зан үйл болон Ойрд нутгийн аялгууны 10 сая шахам үсэгтэй ховор надин баримт материал цуглуулсан бөгөөд тэдгээрийн дотроосоо "Зургаадай мэргэн—Или Тарваатайн монгол үлгэр" (профессор Ринчендоржийн хамт, Өвөр Монголын Соёлын Хэвлэлийн Хороо, 1988 он), "Хар аранга" (Ойрдын баатарлаг үлгэрүүд, Шиньжянгийн Ардын Хэвлэлийн Хороо, 1994 он), "Ойрдын баатарлаг туульс" (Тайвань-Улаанбаатар Хэвлэлийн Компани, 1997 он), "Алтуузай мэргэн" (Илийн монгол аман үлгэр, Шиньжянгийн Ардын Хэвлэлийн Хороо, 1998 он), "Сааль мэргэн болон Саадаг мэргэн" (Хар-усын монгол үлгэр, Үндэстний Хэвлэлийн Хороо, 2002 он), "Ойрдын баатарлаг үлгэрийн онцлог шинж" (Үндэстний Хэвлэлийн Хороо, 2006 он), "'Хан харанхуй'—Ойрдын баатарлаг туульсын текст хийгээд үгсийн тайлбар" (Үндэстний Хэвлэлийн Хороо, 2006 он) зэрэг ном бүтээлүүд хэвлүүлжээ. Тэр бас "Шиньжянгийн монголын баатрын үлгэрийн тухай дөхөм өгүүлэх нь" (1998 он), "Ойрдын баатарлаг үлгэр дэх домгийн сэтгэлгээний зарим нэг ойлголт" (1997 он), "Ойрдын баатарлаг үлгэрт тусгагдсан умайн шүтлэг"﹙1997 он﹚, "Ойрдын баатарлаг үлгэр дэх уул хайрхны шүтлэг" (1999 он), "Галын шүтлэг ба Ойрдын үлгэр тууль дахь галын шүтлэг"(2001 он), "Ойрд аман ярианы авиалбар хийгээд ойгаржин бичгийн хэлний харьцуулал" (1993 он) зэрэг 30 шахам өгүүлэл бичиж, дотоод гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлсэн буюу олон улсын эрдэм шинжилгээний эрдэм шинжилгээний хурал дээр уншсан байна. Түүний дотор, "Зургаатай мэргэн" хэмээх ном нь 1993 онд Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн үндэстний цөөнхийн утга зохиолын хүрээлэнгийн судалгааны шилдэг бүтээлийн шагнал, "Сааль мэргэн болон Саадаг мэргэн" гэдэн ном нь 2000 онд Хятад Улсын Нийгмийн Шинжлэжх Ухааны Академийн залуучуудын судалгааны шилдэг бүтээлийн 3-р удаагийн шалгаруулалтад 2-р шангал болон Хятад Улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн залуучуудын судалгааны 3-р удаагийн шалгаруулалтад 3-р шагнал, "Халимаг 'Зангар'—текст харгуулал хийгээд үгсийн тайлбар" гэх ном нь 2003 онд Хятад Улсын Үндэстний Хэрэг Эрхэлсэн Хороо болон Хятад Улсын Хэвлэл Мэдээллийн Ерөнхий Газрын зохион явуулсанн бүх Хятадын үндэстний шилдэг ном бүтээлийн 6-р удаагийн шалгаруулалтад тэргүүн шагнал, үндэстний утга зохиолын хүрээлэнгийн судалгааны шилдэг бүтээлийн тэргүүн шагнал, 2004 онд Хятад Улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн судалгааны шилдэг бүлээлийн 5-р удаагийн шалгаруулалтад тэргүүн шагнал тус тус хүртсэн байна. Доктор, дэд профессор Б.Дамринжав өнөө Хятад Улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн үндэстний утга зохиолын хүрээлэнд дэд профессороор ажиллаж байгаа бөгөөд Олон Улсын Монгол Судалын Холбооны гишүүн, Хятад улсын "Зангар" Судлалын Нийгэмлэгийн зөвлөх зэрэг олон нийтийн байгууллагын үүрэгт ажлуудыг хавсарган хийж байгаа юм. 1 2 3 4
|
|
|