 Доктор, дэд профессор Б.Дамринжав 2003 онд Халимагийн алдарт өрөөлчтэй хамтын байгаа нь
| Доктор, дэд профессор Б.Дамринжав Ойрдын аман зохиолын чиглэлээр судалгаа хийж, ялангуяа монгол баатарлаг үлгэрийн судалгааны хүрээнд идэвх зүтгэлтэй, гарамгай үр бүтээлтэй ажиллаж ирсэн юм. Тэрээр олон жилийн хээрийн шинжилгээний баялаг цуглуулга болон дотоод гадаадын монгол аман зохиолын эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан, шидэт үлгэр, тууль, домог хэмээн эрдэмтэн судлаачдын үзсээр ирсэн баатарлаг үлгэрийг шидэт үлгэр, тууль, домог, домогт үлгэр тэргүүтэнтэй харьцуулан судалсны дүнд тэр нь монгол явган үлгэрийн доторхи бие даасан тусгай нэг төрөл зүйл болохыг анх нотолсон байна. Баатарлаг үлгэр гэдэг төрөл зүйл буйг дотоод гадаадын монгол аман зохиол судлаач эрдэмтэд хүлээн зөьшөөрч байгаа бөгөөд Хятад улсын Эвэнки, Казах, Уйгар, Шивээ зэрэг үндэстнүүдийн аман зохиол судлаач эрдэмтэд ч баарталаг үлгэр хэмээх энэхүү нэрийдлийг хэрэглэх болсон юм. 1997 онд Монгол Улсад хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан "Ойрдын баатарлаг үлгэрийн онцлог шинж" хэмээх өгүүллийг нь монгол судлалын салбарын эрдэмтэд өндрөөр үнэлсэн байдаг. Доктор, дэд профессор Б.Дамринжавын "Халимаг 'Зангар'—текст харуулал хийгээд үгсийн тайлбар" хэмээх ном нь 200 гаруй жилийн хугацаанд Орост хэвлэгдсэн халимаг "Зангар"-ын 31 бүлгийг текст эмхтгэл, уйгаржин монгол үсгийн буулгалт, харгуулал, тайлбар, ая, үгсийн толь, нэрсийн хэлхээс сэлт хамсаргасан эрдэм шинжилгээний том бүтээл болсны хувьд дотоод гадаадын эрдэмтдийн өндөр үнэлгээг хүртсэн юм.
Доктор, дэд профессор Б.Дамринжав улсын хэмжээний эрдэм шинжилгээний төслийн ажлаа өнөө бүхнийг дуусгаад, академи болон хүрээлэнгийнхээ эрдэм шинжилгээний төслийн ажлаа үргэлжлүүлэн хийж байна.
1 2 3 4
|