• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-26 17:15:01    
Монгол ардын домог, баатарлаг үлгэр, туульсыг судалсан тойм байдлаас

Хятадын Олон Улсын Радио


Доктор, дэд профессор Б.Дамринжав 2003 оны 7-р сард Халимагийн талд

    Монгол үндэстэн бол түүх соёлын баялаг өв уламжлалтай үндэстэн бөгөөд монгол ардын аман зохиолыг дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид эрт дээр үеэс анхааран судалж ирсэн түүхтэй билээ. Эрдэмтэн судлаачдын энэ талаархи эмхтгэл цуглуулга болон эрдэм шинжилгээний зохиол бүтээлийг сонирхож, Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О. Дарамбазар сүүлийн үе Хятад Улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн үндэстний утга зохиолын хүрээлэнгийн доктор, дэд профессор Б. Дамринжавыг сурвалжилсан юм.

    Сурвалжлагч: Доктор, дэд профессор Б.Дамринжав гуай бол монгол ардын аман зохиол, ялангуяа монгол домог, баатарлаг үлгэр, туулийн талаар олон жил судалж маш олон өгүүлэл зохиол бичсэн эрдэмтэн юм. Сүүлийн жилд энэ чиглэлээр эрдэм шинжилгээний тусгай сэдэвт том бүтээл болон материалын чанартай бүтээлийг олон хэвлүүлсэн байна. Монгол судлал, ялангуяа монгол ардын аман зохиолын судалгааны хүрээнд өнгөрсөнд ямар ямар том том бүтээлүүд гарсан бэ? Тэдгээрийг та хэрхэн үнэлэх вэ?

    Доктор, дэд профессор Б.Дамринжав: Монгол Улсын монгол судлал нь Оросын эрдэмтэн болон Европын эрдэмтдийн судалгаан үндсэн дээр эхэлсэн юм. 1802 онд Германы жуулчин В.Бергман гэдэг хүн Халимагийн нутгаас "Зангар"-ын 2 бүлгийг олж түүнээ герман хэлээр орчуулж Рига хотод хэвлүүлснээс нааш, "Зангар"-ын судлал эхэлсэн юм. Ийм ч учраас Монгол судлал Халимагаас үүссэн гэж эрдэмтэд үздэг. Түүнээс хойш, Оросын олон эрдэмтэн монгол ардын аман зохиол, "Зангар"-ын олон материалыг цуглуулсан юм.

1  2  3  4