• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-26 17:15:01    
Монгол ардын домог, баатарлаг үлгэр, туульсыг судалсан тойм байдлаас

Хятадын Олон Улсын Радио

    Доктор, дэд профессор Б.Дамринжав: Мариалын хувьд ч гэсэн, арга зүйн хувьд ч гэсэн, бид тэднээс суралцах зүйл маш их бий. Тэд монгол ардын аман зохиолын материалыг маш эртнээс эхэлж цуглуулсан. Нэн ялангуяа тэдний хийсэн олон улсын галигаар монгол ардын аман зохиолыг буулган тэмдэглэсэн ажлыг Хятад улсын эрдэмтэд одоод хүрч иртэл хийж чадаагүй байгаа юм. В.Я.Владимирцов. Ц.Ж.Жамцаранов, Н.Поппе, Г.Д.Санжеев, Б.Чулуу зэрэг эрдэмтдийн олон улсын галигаар тэмдэглэсэн аман зохиолын учир холбогдол бүхий зүйлүүд нь монгол ардын аман зохиол судлалд ашигтай төдий бас монгол хэл шинжлэлд ч асар их үнэ цэнэтэй зүйлүүд байгаа юм.

    Сурважлагч: "Хан харанхуй", "Зангар"-ын талаар Монгол улсад судалсан байдал ямар байгаа бэ? Тэдний бүтээлүүдтэй харьцуулахад таны удахгүй хэвлүүлэх гэж байгаа өөрийн бүтээлийг ямар онцлогтой гэж үзэж байгаа бэ?

    Доктор, дэд профессор Б.Дамринжав: МУ-ын ШУА-ийн эрдэмтэн Р.Нарантуяа "Хан Харанхуй" хэмээх зохиолын талаар шинжилгээ судалгааны дорвилог бүтээл бичиж хэвлүүлсэн. Миний хэвлүүлэх гэж байгаа энэ цуглуулга бол Орос, Монголын эрдэмтдийн цуглуулгад ороогүй зүйлүүд юм. Хятад улсын Шиньжян районд тархаж байгаа "Хан харанхуй" гэсэи зохиолыг цуглуулж хэвлүүлэх явдал нь олон улсын "Хан харанхуй" зохиолын судлалд эрдэм шинжилгээний болон материал хэрэглэгдэхүүний маш их ач холбогдолтой гэж үзэж байна. "Хан харанхуй" 36 бүлэгтэй байдаг. Хятад улсаас би 10 бүлэг цуглуусан. 1962 онд Шиньжянгийн Тайби гэдэг эрдэмтэн Алтайн Урианхайн нутагт тод үсгийн судраас хуулж авсан "Хан харанхуй" хэмээх зохиолын 1 бүлэг бий. 1950-иад онд Халимагийн эрдэмтэн Б.Х.Тодаева хэлний шинжлэлийн ажлаар Шиньжянд явхдаа бас "Хан харанхуй" зохиолын 1 бүлгийг тэмдэглэж авчээ. Гэхдээ харамсалтай нь тэр цуглуулга одоо хүртэл хэвлээгдээгүй байсаар. Монгол улсад "Хан харанхуй" зохиолын цуглуулга нэлээд эрт эхэлсэн, 18 бүлгийг тэд тэмдэглэж авсан байлаа. Орост 6 бүлэг байдаг. Үүний дотор, 1920 хэлэн онд Буриадын Окиноос олсон 1 бүлэг, Кизл хотоос олсон тод үсгийн 1 судар, Монгол улсаас олсон "Хан харахуй" зэрэг 6 бүлгийн зохиол бий.

    Сурвалжлагч: Таны номд энэ 36 бүлэг бүр орсон уу?

    Доктор, дэд профессор Б.Дамринжав: Би энэ номдоо Шихньжянгаас өөрийн цуглуулсан 10 бүлгийг л оруулсан. Орос, Монгол, Хятадаас олсон 36 бүлгийг нийлүүлээд, олон текстийн харгуулал, толь бичиг зэргийг ирэх хэдэн жилд багтаан хэвлүүлэх бодолтой байна. \О.Дарамбазар сурвалжилж редарторлов.\


1  2  3  4