• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-26 17:15:01    
Монгол ардын домог, баатарлаг үлгэр, туульсыг судалсан тойм байдлаас

Хятадын Олон Улсын Радио


Доктор, дэд профессор Б.Дамринжав 2003 онд "Зангар" судлаач нэрт эрдэмтэн, Халимагийнпрофессор Э.Б.Оваловтай хамт байгаа нь

    Жишээлбэл Оросын нэрт эрдэмтэн К.Ф.Голстунский 1862 онд Астарханы халимагуудаас "Зангар"-ын хэдэн бүлгийг тод үсгээр бичүүлж аваад 1864 онд Петербург хотод хэвлүүлсэн байна. Түүний дараа, нэрт эрдэмтэн А.М.Позднеев Халимагийн нутгаар явж бас халимагийн аман үлгэр цуглуулж, 1880—1890-ээд он, 1907, 1911, 1917 онд "Загнгар", "Овш хааны тууж" зэрэг олон ном хэвлүүлсэн юм. 1910-аад оны үеэр, В.Котвич гэдэг эрдэмтэн халимаг оюутан Очир-Номтыг Халимагийн нутагт илгээж, Ээлэн-Овлон гэдэг нэрт "Зангарч"-тай уулзуулж, "Зангар"-ын 10 бүлгийг тэмдэглэж аваад 1910 онд Орост тод үсгээр хэвлүүлсэн билээ. Үүний дараа, нэрт эрдэмтэн В.Я.Владимирцов Монгол улсын баруун нутаг аймгаар явж олон тууль цуглуулж, 1923, 1926 онд монгол аман зохиол, ойрдын аман зохиолын ном хэвлүүлсэн байлаа. Нэрт монголч эрдэмтэн Н.Поппе 1931—1932 онд халх аялгуу, дархад аялгууны аман зохиолын ном бүтээл хэвлүүлсэн. Хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Г.Д.Санжеев буриад, дархадын аялгууны аман зохиолын олон ном хэвлүүлж байсан. 1920-иод Буриадын Окин гэдэг газраас олсон "Хан харанхуй"-г 1937 онд тэрээр хуучин бичгээр буулгаж хэвлүүлжээ. Түүнний дараагаар, Оросод монголч эрдэмтэн олон гарсан юм. Халимагийн эрдэмтэд ч "Зангар"-ын судалгааны талаар маш их ажил хийсэн бөгөөд Буриадын эрдэмтэд ч буриадын аман зохиол, зан заншил, түүхийн олон ном бүтээл хэвлүүлсэн байна. Зөвхөн "Зангар"-ын судлалаар авч үзэхэд, 1990 онд хүртэл Оросод 990 хэдэн өгүүлэл, Хятад улсад 400-аад өгүүлэл тус тус гарсан байна. Үүнээс Оросын эрдэмтний хэдий агуу их гэдгийг харж болно. "Зангар"-ын судлалын талаар Н.Ц.Биткеев, Э.Б.Овалов зэрэг эрдэмтэд маш олон тусгай бүтээл бичиж хэвлүүлсэн байна. Буриадын эрдэмтэн Н.О.Шаракшинова нарын зэрэг эрдэмтэд ч буриадын тууль, "Гэсэр"-ийн судлагааны чиглэлээр 10 хэдэн ном бичиж нийтлүүлжээ. Иймээс эрт дээр үед Орос дахь монгол судлал маш их хөгжсөн гэж хэлж болох юм. Финландын эрдэмтэн Г. И. Рамстедт монгол аман зохилын талаар маш их ажил хийж, 1909 онд монгол нутгаас түүний цуглуулсан цуглуулгыг нь 1973, 1974 онд түүний шавь нь Финландад хэвлүүлсэн байна. Европын эрдэмтэн А.Мостаертын "Ордосын аман үлгэр" хэмээх ном 1937 онд Бээжинд хэвлэгдэв.

1  2  3  4