• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-26 17:15:01    
Монгол ардын домог, баатарлаг үлгэр, туульсыг судалсан тойм байдлаас

Хятадын Олон Улсын Радио

    Сурважлагч: Монгол Улсад монгол ардын аман зохиолын судалгаа аль үеэс эхэлсэн бэ? Монгол улсын эрдэмтдийн энэ талаар хийсэн ажлыг та яаж үзэж байгаа бэ?


Доктор, дэд профессор Б.Дамринжав 2003 оны 7-р сард "Зангар" судлаач нэрт эрдэмтэн, Халимагийн Их Сургуулийн доктор, профессор Н.Ц.Биткеевтэй хамтын байгаа нь

    Доктор, дэд профессор Б.Дамринжав: Монгол улсад 20—30-аад оны үеэс монгол аман зохиолын судалгааны ажлыг эхлүүлэн хийсэн юм. Түүний дотор, академич Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ц.Ж. Жамцаранов зэрэг эрдэмтэн үлэмжхэн ажил хийжээ. Нэрт эрдэмтэн, академич Б.Ринчений Германд хэвлүүлсэн монгол аман зохиолын 8 боть ном байгаагаас гадна бас 1951—1961 оны үеэр түүний хэвлүүлсэн бөө мөргөлийн 3 боть ном, туулийн 5 боть ном бий. Эрдэмтэн Ц.Ж.Жамцарановын Буриад болон Монголоос цуглуулсан 100 гаруй тууль нь Петербург хотын Дороно Дахины Судлалын Хүрээлэнгийн номын санд хадгалагдаж байна. 1908, 1918, 1931—1932 онд түүний хэвлүүлсэн "Монгол туульсын материал" бол монгол аман зохиол судлаачдын заавал үзэх чухалтай гарын авлага болсон ном юм. Түүний дараагаар, Монгол улсын эрдэмтэн О.Жагдсүрэн Монгол байгаа "Зангар"-ыг 2 дэвтэр болгон хэвлүүлжээ. Эрдэмтэн Төгөрсүрэн халимагийн 26 бүлэгт "Зангар"-ыг монгол хэлэнд хөрвүүлээд хэвлүүлсэн байдаг. Нэн ялангуяа аман зохиол цуглуулж хэвлүүлэх талаар Ж.Чулуу, Г.Ринченсамбуу, Б.Катуу зэрэг олон эрдэмтэн маш их ажил хийж, аман зохиолын цуврал бичиг хэвлүүлэв.

    Сурвалжлагч: Монгол аман зохиолын судалгааны хүрээнд Орос, Монголын эрдэмтдийн хийсэн ажил нь материалын хувьд юм уу эсгүүл арга туршлагын хувьд танд хамгийн онцлог зүйл гэж бодогдсон зүйл нь юу бэ?

1  2  3  4