Дээр үед Фэн Жицай Тянжины зургийн хоршоонд зураг зурах ажил хийж байхдаа, тусгайлан эртний зургийг дууриан зурах ажил хариуцаж байсан юм байна. Фэн Жицай Хятадын эртний зургийг яг адилхан дууриан зурч байсан бөгөөд Хятадын болон өрнөдийн зургийн онцлогыг уялдуулсан маш олон содон бүтээл урлан зурсан байв. Мөн энэ үедээ Фэн Жицай ардын урлаг, орон нутгийн зан үйлд маш их сонирхолтой болсон байна.
Өнгөрөгч зууны далаад оны дунд үеэр зарим шалтгаанаас болж, Фэн Жицай зураг зурахаа больж, уран зохиол зохион бичих ажилд орж, тэр цагаасаа уран зохиолын тавцанд маш алдар хүндтэй болсон юм. Фэн Жицай сэхээтний амьдрал ахуй болон Тянжины шинэ үеийн түүхийн сэдвээр үлгэр бичихдээ чадамгай байдаг юм. Фэн Жицайгийн бичсэн " шидэт ташуур", " гурван ямах алтан лянхуа" зэрэг зохиолд иргэдийн зан үйлийн соёлын мэдлжэгийг нарийн тодорхой тайлбарлан өгүүлж, хятад хүний зан үйлийг нүдэнд харгдаж гарт баригдмаар сайхан бичсэн болохоор, Англи, Франц, Герман, Япон, Орос зэрэг арав гаруй хэлэнд орчуулагдан, гадаад оронд нийтлэгдсэн юм.
1 2 3 4
|