Өнгөрөгч зууны 90-эд оны үеэр, Хятад улс нь дэлхийн бусад маш олон хөгжиж байгаа орнуудтай адилаар, орчин үеийн байгуулалтаа түргэн хөгжүүлэхийн дагуу, өнө удаан түүхтэй тариалангийн соёлоо хаяанд нь хаях асуудалд нүүрлэж байлаа. Соёлын өв устаж болзошгүй ийм байдлыг хүмүүс төдий л сэрж мэдээгүй байхад Фэн Жицай зохиолч хүний хурц ухаанаараа, мөн ч үндэстний ардын соёлоо урт хугацаа ойлгон хайрлаж ирсэний улмаар, соёлын өвөө хамгаалан аврах тулгам сэтгэлээр, нийгэмд хандан уриалга гаргасан юм. Тэр хэлэхдээ:
Манай амьдралд нэг зүйлийн өөрчлөлт гарч байна, шинэ амьдралын арга хэлбэрийг хөөцөлдөж байгаа хүн ард маань өөрийн сэтгэлд хоногшсон уламжлалт зүйл, үнэ цэнтэй зүйлээ хялбархан орхиж мэдэх юм. Тянжин хот нь хуучин хотоо бүхэлд нь хусаж хаяад, шинэ хот байгуулах гэж байна гэж би 1994 онд нэг сониноос уншлаа. Тянжиний хуучин хот 600 гаруй жилийн түүхтэй болж байгаа бөгөөд орон нутгийн чанартай баялаг соёлын өв маань бүгд хуучин хотод төвлөрч байгаа юм. Тухайн үе би зохиол бичиж олсон мөнгөө гарган, хот тохижуулагч инжнер, түүхийн эрдэмтэн, барилгын эрдэмтэн, гэрэл зурагч гээд л олон талын эрдэмтнийг дал наян хүн цуглуулж, хуучин хотын өнцөг булан алдалгүй явж, бүгдийг гэрэл зураг авч үлдээсэн. Тэр цагаас эхлэн би өөрийн үндэстнийхээ соёлыг аврах ажил хийхээр зориг шуудсан юм гэжээ.
Фэн Жицай эдгээр дал наян эрдэмтэн болон гэрэл зураачдаа дагуулан Тянжины хуучин хотын өргөн нарийн гудамж бүхнээр явж, дүн шинжилгээ хийж, зураг авах ажлаа жил хагас хийж, 30 мянга гаруй ширхэг зураг авч, үүнээ дөрвөн том альбом болгон хэвлүүлсэн байна. " Таны сэтгэлийн хайрт хот" гэсэн нэртэй энэ зурагт альбомд Тянжингийн хуучин хотын түүх соёлыг тал бүрээр зураглан, энэ давтагшгүй хуучин соёл уламжлалаа хамгаалан үлдээхийг нийгэм нийтэд хандан уриалсан юм. Түүний уйгагүй хүчин чармайлтаар Тянжиний хуучин хотын түүхийн хэсэг дурсгалт газар нураагдсангүй үлдэн хоцорчээ.
Тэр үеэс эхлэн Фэн Жицай маш их хариуцалгат сэтгэлээр, уламжлалт соёлыг авран хамгаалах ажилд оролцож, соёлын түүхэт зүйлийг хамгаалах томоохон ажиллагааг олон удаа зохион байгуулан хийсэн байна. " орчин үеийн хөгжилтэй том хотод уламжлалт соёл алдагдаж байна" гэсэн өгүүлэлдээ Фэн Жицай Тянжиний хуучин хот, ши жүжиг, уран зураг, хайчилмал, цагаан сарын соёл зэрэг олон талыг хүндэж ярьсан бөгөөд Хятадын уламжлалт соёл алдагдаж байгаа хүнд асуудлыг хэрхэн зохицуулах талаар өгүүлсэн юм. Өөрөө ардын соёлыг хамгаалах талаар хүч тавин ажиллаж байгаагын нэг гол хөдөлгүүр хүч бол хайр сэтгэлгээ болох боловч хамаг чухал нь үзэл санаа бол хайр сэтгэлээс нэн их хүчинтэй хөдөлгүүр хүч болох юм гэж Фэн Жицай үзэж байна. Өөрөө Хятадын уламжлалт соёлын одоох байдалд үргэлж гүүнзгий бодож явдаг болохоор өөрийгөө нэгэн үеийн соёлын зүтгэлтэн болгосон гэж тэрээр бас ярьсан юм.
1 2 3 4
|