• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-12 14:23:45    
Фэн Жицай

Хятадын Олон Улсын Радио

     2001 онд Хятадын ардын уран зохиолчдын нийгэмлэгийн даргын хувиар Фэн Жицай Хятадын олон газраар дүн шинжилгээ хийж явсан байна. Фэн Жицай ер нь дандаа баярлангуй бөгөөд шог ярьж, олноо баярлуулж явдаг хүн. Гэтэл тэр удаа харин Хятадын ардын урлагийн алдагдаж байгаа байдлыг хараад маш их зовж явсан билээ.
Тэрээр хэлэхдээ:

     Бидний соёл бол үлэмж олон залгамжлагчдаар залгамжлагдан одоод хүрч иртэл тасраагүй байгаа юм. Манай ардын дуучин, хөгжимчин, бүжигчин, ардын аман үлгэрчин, төрөл бүрийн урлагчид, янз болгоны гайхамшигт эрдэмтэй эдгээр хүмүүс бол бүгдээр ардын уламжлалт соёлыг залгамжлан уламжлагч хүмүүс юм. Эдгээр хүмүүсийг хамгийн ихээр дэмжих ёстой, нэг нь ертөнцийн мөнх бусыг үзүүлэх юм бол нэг төрлийн уламжлал алдагдах нь гэсэн үг" гэжээ.

      2003 онд Фэн Жицайгийн ахиуллаарХятадын ардын урлагчдын нийгэмлэг нь Хятадын ардын соёлын өвийг авран хамгаалах төсөл хэрэгжүүлж эхлээд чармайн ажиллаж байна. Фэн Жицайтай адил ийм олон мянган зүтгэлтэдийн хүчин чармайлтаар манай үндэстний арлдын уламжлалт соёл маань хамгаалагдан үлдэж, хойч үеийнхэнд өвлөгдөн хоцрох юм гэдэгт итгэж байхаа илэрхийлэн энэ нэвтрүүлгээ жаргааяа. /Пэрлаймаа эмгэтгэн орчуулав/


1  2  3  4