• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-07 16:17:39    
Монгол Хятад хоёр орны монгол судлаач эрдэмтэд хамтарч ажиллах нь маш чухал бөгөөд тийм сэдэв ч олон байна

Хятадын Олон Улсын Радио


2006 оны 4-р сард Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн доктор, профессор Б. Сумьяабаатар Бээжин Их Сургуулийн багш нартай ярилцаж байгаа нь

    Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа маш түргэн хөгжиж, ялангуяа соёл, боловсрол, эрдэм шинжилгээний салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа нэн эрчтэй явагдаж, их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагууд хоорондын хэлхээ холбоо улмаар нягтарч, хамтын ажиллагааны цар хүрээ нь өргөжин тэлж чанар түвшин нь өндөржин дээшилж байгаа төдийгүй бас түүнийг цаашид нэн өргөжүүлэн гүнзгийрүүлэхийг хоёр орны эрдэмтэд хүсч байна.

    Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Солонгос Судлалын Төвийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумьяабаатар багшийг урилгаар саяхан Бээжин Их Сургуульд ирж эрдэм шинжилгээний лекц уншиж байсан үеэр, Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар түүнтэй уулзаж, Хятад Монгол хоёр орны монгол судлаач эрдэмтдийн солилцоо, хамтын ажиллагааны талаархи санал бодлыг нь сонссон юм.

1  2  3  4  5