• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-07 16:17:39    
Монгол Хятад хоёр орны монгол судлаач эрдэмтэд хамтарч ажиллах нь маш чухал бөгөөд тийм сэдэв ч олон байна

Хятадын Олон Улсын Радио

    Сурвалжлагч: Түүнийг мөн хадан дээр бичсэн байсан уу?

    Доктор, профессор Б.Сумьяабаатар: Тийн, түүнийг мөн хадан дээр бичсэн байсан. 12-р зууны үед Алтан улс урьд талаас нь Зүрчдийг цохиход, Чингис хаан наад талаас нь хавсарч өгсөн тухай мэдээ "Монголын нууц товчоон"-д байдаг. Тэр үеийн бичээс өөрөөр хэлбэл 1196 оны үеийн бичээс болов уу гэж гадны эрдэмтэд болон бид үзэж байна. Энэ бичээсийг бид Сэрвэн хаалга гэдэг газраас илрүүлсэн юм. Тэр чулуун бичээстэй газраас уул өөд нь жаахан өгсөх юм бол, хэдхэн метр яваад л нэг хятад бичээсийг олж харах юм. Тэр нь зүрчид бичээсний хятад орчуулга нь болов уу хэмээн эрдэмтэд үзэж судалж байна. Түүнийг Японы эрдэмтэд ч очиж үзсэн, харин Хятад улсын эрдэмтэд очиж үзсэн эсэхийг мэдэхгүй байна. Бид 1980-аад оны үеэр нэг өвөл очиж зургийг нь авсан юм, 2005 онд би даиж очиж үзсэн, жаахан эвдэрсэн байсан. Хятад бичээсний чулуу нь хуураад хуураад уначихсан болохоор нэлээд эвдэрсэн байдалтай байв. Тэр зүрчид бичээс нь дүрүү үзснээс нэлээд муутсан боловч, та бүхэн эрдэмтэд газар дээр нь очиж үзээд зургийг нь аваад судалж шинжлэх юм бол бас маш их сонирхолтой зүйл болох нь гэж бодож байна. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\


1  2  3  4  5