• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-07 16:17:39    
Монгол Хятад хоёр орны монгол судлаач эрдэмтэд хамтарч ажиллах нь маш чухал бөгөөд тийм сэдэв ч олон байна

Хятадын Олон Улсын Радио


2006 оны 4-р сард Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн доктор, профессор Б. Сумьяабаатар Бээжин Их Сургуульд доктор, дэд профессор Дулаантай хамт байгаа нь

    Сурвалжлагч: Багш та өнгөрсөнд Хятад улсад олон удаа ирж байсан. Хятад улсын өнөөгийн боловсрол болон эрдэм шинжилгээний ажлыг та яаж үнэлэх вэ?

    Доктор, профессор Б.Сумьяабаатар: Би Бээжин Их Сургуулийн Монгол Судлалын Төвийн байдалтай энэ удаа маш сайхан танилцлаа. Нэг тэмдэглэж хэлэх сайхан зүйл юу байна гэвэл, уг төвийн нарийн бичгийн дарга Дулаан багшийн удирдлагатайгаар уг төв нь эрдэм шинжилгээний залуу ажилтан нарыг маш сайн бэлтгэн хүмүүжүүлж байгаа явдал юм. Энд Цэцэг, Ариуна, Болор зэрэг гадаад хэлтэй, мөн Хятад улсад байгаа материал хэрэглэгдэхүүнүүдийг уншиж сайн эзэмшсэн, өөрөө бие дааж эрдэм шинжилгээний ажил хийж чадахаар болсон хэдэн сайхан залуу эрдэмтныг бэлтгэж байгаа юм байна. Төв Азийн араб, перс хэлтэй хүн хүртэл энд бий. Энэ бол маш сайхан зүйл гэж би бодож байна. Бид ер нь хойш үеийнхнээ бэлтгэхэд маш их анхаарал тавих ёстой. Бээжин Их Сургуулийн эдгээр залуу эрдэмтдийн зарим нь Монгол улсад очиж байсан, бас зарим нь очоогүй юм байна. Тэгээд эрдэм шинжилгээний эдгээр залуу ажилтан нар Монгол улсад очиж сургалт хийгээсэй, Дулаан багш тэднийг Монгол улсад явуулж суралцуулаасай гэж хүсч байна. Бид тэднийг баяртай хүлээж авна.

1  2  3  4  5