Сурвалжлагч: Түүнийг аль онд илрүүлсэн бэ?
Доктор, профессор Б.Сумьяабаатар: 1980-аад оны үед илрүүлсэн, би өнөө түүний зургийг нь авч явж байна. Өчигдөр хятаны бичиг судлаач эрдэмтэн Лю багшийн нэг шавь нь миний дэргэд ирээд явсан, тэр хараад хятаны бага бичиг байна гэж хэлж байсан юм. Хятаны тэр бага бичийг бид Монгол улсын төв хэсгийн Хэнтэй аймгаас хойш 70 километр зайтай газрын хадан дээрээс илрүүлсэн юм. Хэд хэдэн мэргэжлийн хүмүүс үзээд бүр хятаны бага бичиг байна гэж ярьж байсан. Түүнийг Хятад улсын эрдэмтэдтэй хамтарч судлах ёстой. Монгол улсад хятаны бичгийг судалж сонирхдог хүн байгаа боловч, хятаны бичгийг уншиж байгаа хүн байхгүй. Иймээс энэ бол та бүхэнтэй хамтарч ажиллах боломжтой зүйл гэж үзэж байна. Монгол улсад бас Зүрчид бичгийн дурсгал гарсан. Алтан улсын зүрчид бичгийн энэ дурсгал яахлаараа Монгол улсын нутагт үлдэв? гэдэг нь маш сонирхолтой асуудал байгаа юм. Тэр бичгийг бас Монгол улсын төв хэсгийн Хэнтэй аймгаас илрүүлсэн.
Сурвалжлагч: Тэр бичгийг мөн аль онд ямар газраас илрүүлсэн бэ?
Доктор, профессор Б.Сумьяабаатар: Түүнийг 1986 оны баргаар илрүүлсэн, хуулбарыг нь би энд авчирсан. Хятад улсын багш нарт үзүүлсэнд тэд маш сонирхож байсан.
1 2 3 4 5
|