Сайн байцгана уу, эрхэм сонсогчид оо, Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцаас бямба гариг болгон эрхэлэн явуулдаг дуу хөгжимийн нэвтрүүлэг та бүхэнд мэнд айлатган золгож байна. Намар болж навч шарлаж эхэлсэн энэ үдэш та бүхэнтэйгээ намар шиг сэтгэл гэгэлзүүлсэн дуу сонсож, дуугаар хүүрнэх амьдралын торгон мөчийг сонордон сууя гэж яарсан юм.
Дуу хөгжмийн баханд орож, фен болж пижгэнэн давхиж явсан оюутан ахуй цаг бодоход өчигдөрхөн юм шиг санагдна. Багадаа аав ээжийнхээ улаан фен байж, тэднэрийнхээ дуулсан уртын дуунд ёстой л нэг бүйвийлэгдэн өсдөг нь бараг л монгол хүн бүгдийн туулсан амьдрал гэлтэй. Гэвч хүн бүхэнд бас өөрийн гэсэн, аминчлан хайрлаж явдаг дуу дуучин байдаг нь бас л хэвийн үзэгдэл шүү дэ. Тэгэхээр нь Өвөр монголын залуучууд бидний хувьд ийм дуу дуучин хэн бол гэж сониучлах хүн та бүгдийн дунд байгаа. Хэний хэний тухай, хэт нутаг нь хаа байгаа тухай энэ үдэш та бүхэндээ хуучиля гэж өөрийн эрхгүй бодогдоод байгаа шүү.
1 2 3 4 5
|