Анх эхэндээ бид Хятадын том соёлын захад орж байгаа юм чинь Хятадаар дуулбал ямар бий гэж бодож байсан. Тэгээд нэг удаа CCTV-гийн "Ододын зам" дууны тэмцээнд оролцоод Хятадаар дуулсан чинь удирдаач биднээс тад нар яагаад өөрийн үндэстний үг хэлээрээ дуулахгүй бэ? Тэгвэл нэн илүү өөрий онцлогтой биш юу гэсэн. Энэх үг нь надад болон хамталгийн бусад найз нард минь ихээн бодолхийлол өгсөн юм, тэгээд бид Хятадын олон хүмүү хүлээж авсан мөртөө өөрийн үндэсний онцлог бялхасан, өөрийн хамтлагийн онцлог илэрсэн, Хятадын бусад хамталгаас ялгагдах дууг дуулхаар зориг шуудсан юм гэжээ.
Би дахиад Баянаас та өөрийн хамталгаа Монголын олон хамтлагтай харицуулж хэлбэл ямар ялгаатай байдаг бэ? Гэсэн тэрээр хэлэхдээ, Монголын хамтлаг цэвэр монглоороо дуулж байвал хүмүүс хүлээж л авч байна, гэвч бидэнд авч хэлбэл тийм азтай биш, манай орон гэдэг чинь 56 үндэстэнтэй. Бид зөвхөн Монголоороо дуулаад болохгүй, бид эрхвиш бусад үндэстний хүмүүсэд өөрийн дуугаа мэдрүүлэх хэрэгтэй байдаг байхгүй юу гэжээ.
Үнэхээр тийм л байна даа. Хятад улс бол 56 үндэстээр бүрэлдсэн томоохон гэр бүл мөн, үүнд манай Монгол үндэстэн шиг өөрийн онцологтой соёл урлагтай үндэстний цөөнх 55 байгаа. Онцгойлон Хятадын эдийн засаг, улс төр, нийгмийн соёлийн төв болсон нийслэл Бээжин хотноо хичнээн олон хамтлаг байгааг хэн хүн тоолж үзсэн бэ? Үнхээр их олон байгаа. Яг ийм нэг орчин тойронд хамталгийнхаа нэр алдар, дуу хөгжмөө мандуулна гэдэг үнэхээр хүнд үүрэг даа.
Би Баянаас хамталгийн ирээдүйн зорилтын талаар асуусанд, тэрээр хэлэхдээ:
Би бусад хамталагтай адилхан нэн их нэр алдартай болхыг хүснэ, гэвч хамтын чухал харалт зорилт бол хашил ард олныхоо сэтгэлд хадагшисан дуу хөгжим зохион дуулах явдал болно. Үүний зэрэгцээ "Хөх-Хээр" мөнхийн "Хөх-Хээр" байх ёстой гэж хэлсэн байна.
Тийм ээ, монголчууд бид дуутайгаа мөнхөрсөн, мөнхөрч байгаа, мөнхөрөх ч ард түмэн, Өвөр монголчуудын өөрийн гэсэн анхны хамтгал та бидний сонсголонд дуугаа сэтгэлээ цууриатуулсаар байна. Хөх хээрээс ирсэн ар газрын аянчины үлгэр үргэлжилж, дуу нь хангинасаар байна. Цохоор морь нь цомоотой л байна. Чонон хөгжил дэлгээтэй дэ хө, чухам сэтгэл чинь байдаг л юм бол цолмон гаргаад мордоорой да хө ар газрын аянчид аа гэж дуулчмаар санагдаад байсан шүү энэ зуур. /Хүчит сурвалжилж редакторлож бичив/
1 2 3 4 5
|