Тоглолтын завсар би хамтлагийн ахлагч баян болон дуучин Баясгалантай хэсэг зуур ярилцсан юм.. Хамталгийнхаа талаар манай сонсогчидод танилцуулна уу гэхэд баян игэж ярилаа.
Манай хэдүүл 98 оноос нааш ихээхэн хүч хөдөлмөр зарчуулж, өвөр монголд хамтлаггүй байсан цагаахан үеэс эхлэн жүтгэж "Хөх-Хээр" хамталгаа байгуулсан юм, уулдаа бол хамтлаг гэдэг чинь хэдэн хүн хамтраад дуулбал болчихоно гэж бодож байлаа. Сүүлээр байгуулсны дараа тийм биш гэдгийг мэдэрсэн, хамталгийн хэдэн хүнийхээ идэж уух, өмсөж зүүхээс эхлээд, бодол санаа нэгдэх, дур хөөцөлдөл нэгдэх зэрэг чинь бүр л асуудал, гэвч миний хэдэн найз энэ бүхнийг газардуулаагүй юм. Бид сэтгэл нэгтийгээр ажиллаж чармайж өнөөдөрт хүрч ирсэн юм гэжээ.
Би хамтгалгийн дуучин баясгалантай уулзаж хуучлахдаа эхнийхээ асуултыг та боксчин байсан хүн яагаад дуучин болов оо гэж тавьсан юм.
Хүмүүс тамир урлагийг их л салгаж яридаг. Би харин тэгэж үздэггүй. Жишээлбэл эрт цагийн шилийн сайн эрчууд гэдэг чинь одоогоор юм бол бүр л тамирчин шидээ, гэтэл тэд бүр сайхан дуулдаг гэдэг. Би тамир урлагийг ерөөс салгаж ялгаж боддоггүй. Одоо Хятад улсад ч гэсэн. Бусад оронд ч гэсэн маш олон кино од дууг сайхан дуулж, хүмүүсд алдарт дуучин хэмээн хүндэтгэгдэж л байна шидээ. Дахивал тамир урлаг хоёр ямар ч мөргөлдөөнгүй биш уу гэсэн байна. Тэгээд би тэднээс одоогоор гаргагаад байгаа цомог чинь хамтлагийн хэддүгээр цомог нь бэ? Гэж асуухад:
Бид өвөр монголд байхдаа хоёр CD бичлэг нэг VCD гаргаасан, энэ цомог бол манай хамталгийн Хятад улсын захад оруулж байгаа анхны цомог юм. Энийг Хятадын хамгийн том урлагийн компанийн гаргасан бүх улсын хэвчээнд тарахад хүчинтай юм гэжээ. За тэгээд сонсогч та бүхэн хөх хээр буюу ар газрын аячин хамтлагийн шинэ цомог дох дууний бүлгээс амсна уу
Би Баясагаас дуугаа яаж сонгосон талаар сонирхолоо.
1 2 3 4 5
|