Уудам саруул нутгаа санасаар хот газар битэгрэн суусных тэр үү, уртын дууны шуранхайтай морин хуурын аясанд дэндүү амархан согтуурдаг болсон би, уурагачин, адуучин ч гэмээр таван сайхан залуу цэнхэр талын үзэмжээр чимэглэгдсэн тайзан дээр гараад ирэхтэй зэрэг дууны эгшгийг нь даган зүүдний талдаа буцчихсан байв. Хөх-Хээр хамтгаг нэрээ ар газрын аянчин гэж солисоны учрыг энэ агшинд би ойлгох шиг боллоо. Дууны хөсөг хүлсэн ар газрын аянчин дуулж байна.
1 2 3 4 5
|