• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-01 17:33:26    
Хэ Зэ үндэстний загасчдын амьдрал

Хятадын Олон Улсын Радио

     Үеийн үе загас агнан амьдарсаар ирсэн Хэ Зэ үндэстэн бол Хятадын 55 үндэстний цөөнхийн дотор хүн амаар нилээд цөөн үндэстний нэг, одоогоор хүн ам нь 5 мянгад ч хүрэх юм. Тэд Хятадын зүүн хойдын Хар-мөрөн, Уссури мөрөн, Сунгари мөрний сав газар дагуу амьдарч байдаг. Манай сурвалжлагч зун эндхийн Хэ Зэ үндэстний загасчдын амьдралтай танилцсан юм.

     Өглөө эрт Уссури мөрөн дээр манан татаж мөрний ус намуухан урсана. Хэйлүнжян мужийн Ро хэ сяний Сы Пай тосгоны Хэ Зэ иргэн Юу Миньжи хүүтэйгээ усан онгоцоо сэлж өдрийн ажлаа эхлэв. Тэд мөрний захаар хориод минут сэлж загас агнуурын газраа хүрч ирлээ.

     Сурвалжлагч: онгоцоо зэрэгцүүлэн тавиад яах вэ?

     Юу Миньжи: тор дэлгэн шидэх гэж байгаа.

     Сурвалжлагч: хэдэн онгоц зэргээр дэлгэх юм уу?

     Юу Миньжи: юу гэж дээ, нэг нэгээр ээлжлэн дэлгэнэ, бүгдээр зэрэг дэлгэвэл нийлж орхино шүү.

1  2  3  4