Тэрээр хэлэхдээ, би энэ жил 23-тай, одоогоор загас агнаж, өвөл болбол хус модны хальсаар гар урлалын зүйл хийнэ. Манай өвөө, аав, нагац хэдэн үеэр бүр гар урлалын бүтээл хийдэг, өөрөө ч Хэ Зэ үндэстний хойч үе болсны хувьд бас хийж оролдож сурсан даа гэжээ.
Уул нь Хэ Зэчүүд модон сэлүүртэй жижиг модон онгоцоор загас агнаж байсан, өнөө айл өрх болгон моторт онгоцтой болсон. Гэтэл насаараа модон сэлүүр барьж байсан аав шинэ юмыг ер нь хэрэглэж чадахгүй юм аа, би маш түргэн хэрэглэж сурснаар аав надаар их бахархал төрж явдаг гэж Юу Зүньтао хэллээ.
Их үдийн үеэр Юу Миньжи аав хүү хоёул тороо хумиж аваад боомтод ирэхэд сагсан дотроос загас үсэрхийлэн гарахад дамын наймаачид тэднийг хүрээлэн авч удсангүй Юу Миньжигийн саванд 100 юань нэмэгдэв.
1 2 3 4
|