• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-01 17:33:26    
Хэ Зэ үндэстний загасчдын амьдрал

Хятадын Олон Улсын Радио

     Үдийн хоолыг сурвалжлагч Хе Зэ үндэстний Сүнь овогтой айлд идэв. Тэдний гэрт үндэстний онцлогтой эдлэл хэрэгсэл жишээлбэл загасны арьсаар хийсэн сав суулга зэргийн эдлэл хэрэгсэл зөндөөн харагдана. Сүнь гуай Хэ Зэ хэлээр ярьдаг. Урт удаан түүхэн явцад Хэ Зэчүүд өөрийн гэсэн үг хэлтэй юм. Гэвч өнөө үндэстний үг хэлээрээ ярих хүн тун ховор болжээ. Энэ нь үндэстний үг хэлтэй боловч үсэг бичиг байхгүйгээс боллоо гэж Сүнь гуай үзэж байна.

     Үдийн хоолны дараа сурвалжлагч Гао Вэнь гэдэг иргэний усан онгоцонд гарч үргэлжлэн танилцаж явлаа. Усан онгоц мөрний дунд хэсгийг чиглэн сэлэхэд сурвалжлагч сэтгэл амаргүй болсон гэдэг. Учир нь мөрний тэг дундуур нь Хятад Оросын хилийн зааг мөн, хил зөрчсөн ямарваа ажиллагаа нь аюултай юм. Гэхдээ Гао Вэнь маш хашир туршлагатай найдвартай хүн.

     Тэрээр хэлэхдээ, Та энэ аялалын тэмдгийг хараач, энэ хоёр тэмдэг дүйцэн нэг шугам дээр ирвэл тэртээ тал нь Оросынх, энэ тал нь манайх. Би хорь гаруй жил загас агнаж байна аа, хил давах ёсгүй, Манай нутгийн уул хөхөмдөг ус тунгалаг хүн нь цайлган сэтгэлтэй үзэсгэлэнт сайхан газар шүү гэж хөгжилтэй ярина. /Урангоо орчуулж бэлтгэв/


1  2  3  4